Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг өчигдөр дүгнэлээ. Зөвлөл нь төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээнүүдийг 96.2 хувийн биелэлттэй хэрэгжүүлсэн байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн хүрээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газарт 214 олон нийтийн цагдаа ажиллаж, 343 гэмт хэргийг газар дээр нь таслан зогсоожээ. Мөн гэмт хэрэгтэй холбоотой 28,000 гаруй мэдээ мэдээллийг цуглуулж ажилласан байна. Тээврийн цагдаагийн албанд олон нийтийн 50 цагдаа, гэрээт 250 цагдаа ажиллаж, 400 мянга орчим зам тээврийн ослыг илрүүлж, урьдчилан сэргийлж ажиллажээ.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын салбар зөвлөлийн санхүүжилтийн хүрээнд зохион байгуулсан “Оюутан цагдаа” төсөл хэрэгжсэнээр гадаад иргэдийн зөрчил, гэмт хэрэгт холбогдох байдал 50 хувиар буурсан байна.
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар зөвлөлийн санхүүжилт дэмжлэгээр гишүүн байгууллагуудын хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээнээс дурдвал, архинд донтох эмгэгтэй иргэдийг сайн дурын эмчилгээнд хамруулах замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “ИТГЭЛ” төсөл, Морьт, нохойт эргүүлийн ажиллагаа, “Намайг алгас” аян, “Байгалиа хамгаалъя” болон “Зөвийг зөвлөе” арга хэмжээг зохион байгуулжээ. Соён гэгээрүүлэх чиглэлээр олон улсын Охидын эрхийг хамгаалах өдөр “Girls Council” чуулга уулзалт, “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ”, “Шар дарцаг” аян, “Хэлмэгдүүлэлт ба цагаатгал” гар зургийн уралдаан зэрэг нэгдсэн арга хэмжээг тус тус хэрэгжүүлэн ажилласныг тайлагналаа.
Мөн холбогдох чиг үүргийн байгууллагуудыг техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах ажлын хүрээнд нийт найман байгууллагыг машин, техник хэрэгслээр дэмжиж, есөн дүүргийн 11 байгууллагад техник төхөөрөмжөөр хангасан байна. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд гишүүн байгууллагын 50 орчим алба хаагчийг гадаадад туршлага хуримтлуулж, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх зорилгоор сургалтад хамруулж ажилласан байна.
Харин хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” хамтарсан багийн үндэсний V чуулган , ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилтнуудыг чадавхжуулах сургалт, МУЗН-ийн анхны тусламжийн сургалтыг тус тус зохин байгуулжээ.
Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр Улаанбаатар хотын хэмжээнд 346 уулзвар, 2700 орчим гарц байгаагаас Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн /гэрээт/ 142 алба хаагч 67 цэгт хоёр ээлжээр үүрэг гүйцэтгэдэг. Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан “Монгол улсад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн амин сүнс нь бүх нийтийн оролцоон дээр тулгуурласан ажил байх шаардлагатай. Тийм учраас ард иргэд, ААН-ийнхээ оролцоог хангасан төрийн нээлттэй бодлого шийдвэр байх ёстой гэдгийг илэрхийлье. Мөн 9 дүүрэг, салбар зөвлөлийн ажлын албыг тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэхэд зөвлөлийн гишүүд та бүхэн харьяа байгууллагын удирдлагууддаа чиглэл өгч ажиллах шаардлагатай байна. Зөрчил, зөвлөмжтэй холбоотой асуудлыг цаашид гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй” гэж хэллээ.
| Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2022 оны тайланг хэлэлцлээ |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |