Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын захиалгаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах ойлголт, хандлага, нөхцөл боломж судалгаа”-г Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ судалгааны институт гүйцэтгэж, үр дүнг танилцууллаа.
Судалгаагаар ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын үүрэг оролцоо, үйл ажиллагааны хэрэгжилт, салбар комиссын талаар оролцогч талуудын ойлголт, мэдээлэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургахад эцэг, эх асран хамгаалагч болон сургуулийн орчинд тулгарч буй хүндрэл бэрхшээл, сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа шалтгаан, нөхцөлийг судалсан.
Судалгаанд Улаанбаатар хотын Багануур, Сүхбаатар дүүрэг, Хөвсгөл, Орхон, Булган, Төв аймгууд болон сонгогдсон 4 аймгийн 8 суманд хийж, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгч, анги удирдсан багш, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх асран хамгаалагчийн төлөөллийг хамруулж, ганцаарчилсан болон фокус бүлгийн ярилцлагын аргаар зохион байгуулсан.
Судалгаагааны үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм, аргачлал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамран сурахтай холбоотой холбогдох тушаал, журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүний нөөцийг чадавхуулах, тэгш хамран сургах ойлголт хандлага, хүртээмжийг нэмэгдүүлэх, эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа гэсэн дүгнэлт, зөвлөмжүүдийг гаргалаа.
Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн төлөөлөл, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын нарийн бичгийн дарга, боловсролын асуудал хариуцсан гишүүд зэрэг 40 гаруй хүн оролцлоо.
| “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах ойлголт, хандалт, нөхцөл боломж судалгаа”-ны үр дүнг танилцууллаа |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |