Нүүрсний хулгайн эсрэг, шударга ёс шаардсан иргэдийн жагсаал энэ сарын 4-нд Сүхбаатарын талбайд эхэлсэн бөгөөд өчигдөр ч мөн үргэлжилсэн юм. Тус жагсаал цуглаантай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас өчигдөр орой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийснийг хүргэе. “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайд энэ сарын 4-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдаж буй жагсаал, цуглаанд цагдаагийн байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлж буй иргэнийг аливаа гэмт халдлагаас хамгаалах, хэв журам сахиулан нээлттэй, хүндэтгэлтэй хандан ажиллаж байна.
Мөн жагсаал, цуглаан олон хоногоор гадаа суулт хэлбэрээр үргэлжилж, цаг агаарын байдлаас шалтгаалан жагсагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, цаашлаад болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс эмнэлгийн байгууллага, эмч нар тогтмол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажилласан. Улмаар өнөөдөр /өчигдөр/ Нээлттэй хяналтын ерөнхий сонсгол зохион байгуулагдахтай холбоотойгоор Төрийн ордны баруун хойд талын хаалганд нэр бүхий 30 иргэн нүцгэлэн тодорхой шаардлага тавьж, эсэргүүцлээ илэрхийлсэн тул Эрүүл мэндийн тухай хуулийн 28.1.1, 43.2.5-д заасны дагуу эрүүл мэндийг нь эрсдэлд учруулахгүй байх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах талаар эрүүл мэндийн ажилтнууд шаардлага, зөвлөмж өгсөн боловч хүлээн авахаас татгалзсан, иймээс тэдгээр иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эмч, эмнэлгийн ажилтнуудын албан үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжийг хангах зорилгоор эрүүл мэндийн байгууллагад хүргэх ажлыг хамтран зохион байгууллаа.

Дээрх зохицуулалтын хүрээнд эмнэлгийн байгууллагаас жагсагчдад эрүүл мэндээ хамгаалах талаар тодорхой шаардлага тавьсан бөгөөд өнөөдөр /өчигдөр/ 10:00 цагаас Төрийн ордонд зохион байгуулагдана хэмээн зарлагдсан нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар зохион байгуулсан Ерөнхий хяналтын сонсголд оролцоно гэсэн иргэд Төрийн ордны баруун хаалганы ойролцоо нүцгэлж эрүүл мэндэд нь хохирол учрах нөхцөл байдал үүссэн тул эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байгаа иргэдийг эрүүл мэндэд нь учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор цагдаагийн байгууллагаас эрүүл мэндийн байгууллагатай хамтран нийт 30 иргэнээс Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 19, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 8, нийт 27 иргэнийг боломжит зай талбай бүхий байршилд хүргэж, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын зүгээс иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үзлэг, тусламж үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан. Мөн энэ үеэр насанд хүрээгүй нэг иргэнийг ар гэрт нь, хоёр эмэгтэйг гэрт нь буцаасан. Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвөөс Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа жагсагчдын эрүүл мэнд, амь настай холбоотойгоор нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулах шаардлага үүссэн, дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хүсэлтийн дагуу 18:30 цагт суулт хийж байсан 16 иргэнийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмнэлэгт, 12 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тус тус хүлээлгэн өгсөн.
Суулт хийж байсан иргэдийн хэрэглэж байсан эд зүйлс /эсгий, дэвсгэр, дээл, бусад/-ийг гурван автомашинаар ЦЕГ-ын Хангалт, үйлчилгээний төвийн агуулахад түр хугацаагаар хадгалахаар хүргэсэн. Энэхүү үйл ажиллагаа нь тухайн иргэдийг баривчлан, саатуулж байгаа явдал биш бөгөөд харин эмнэлгийн байгууллагаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй гэж үзсэн тул тэдгээрийн эрүүл мэндийг хамгаалах ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан болно. Одоогоор дээрх үйл ажиллагаатай холбоотойгоор баривчилсан, саатуулсан хүн байхгүй байна.
Хүйтний цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, суулт зарласан иргэдийг Соёлын төв өргөөнд байрлуулан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар хуран цуглах эрхийг нь хангах зорилгоор Сүхбаатарын талбайг Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх үүднээс шаардлага тавих” байдлаар чөлөөлсөн болно” гэв.
| ЦЕГ: Сүхбаатарын талбайг “шаардлага тавих” байдлаар чөлөөлсөн |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |