Нүүрсний экспорт, тээвэрлэлтийн асуудлаар нээлттэй сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр улс хоорондын тээврийн зөвшөөрөл олголт, гаалиар болон хилийн боомтоор нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн талаар Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хилийн боомтоор сүүлийн жилүүдэд нэвтэрсэн тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг хүргэе. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондоо авто тээврийн хэлэлцээрийг 1991 онд байгуулласан. Хэлэлцээрийг 2011 онд шинэчлэн баталсан. 2020 онд олгосон нийт C зөвшөөрлийн 89 хувийг ашигласан. 2021 онд 95 хувийг нь ашигласан. 2022 онд 75 хувийг нь ашигласан байна. 2023 оны байдлаар автотээвэр үндэсний төв, Өвөрмонголын Шинжаан өөртөө засах орны тээврийн танхимууд 50 мянган С зөвшөөрөл ижил тоогоор олгохоор тохироод байгаа. Өөрөөр хэлбэл өмнөх онуудаас нэмэгдсэн. Монгол Улсын Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхтэй холбоотой тогтоол гарсан. Цар тахлын үед тээвэрлэлтийн эрсдэлгүй зохион байгуулах, нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд авто тээврийн үндэсний төвд олгодог С зөвшөөрлийг бичдэг, хийдэг олголтын зохион байгуулалтыг боомтын үндэсний зөвлөл хийж эхэлсэн. Сая батлагдсан Засгийн газрын 362 дугаар тогтоолоор С зөвшөөрлийн зохион байгуулалтыг уурхайн компаниуд хийх шийдвэр гарсан. Татвараа хугацаанд нь төлдөг, ямар нэгэн зөрчилгүй байгууллагат зөвшөөрөл олгодог. Тээврийн нэгдсэн системд одоогийн байдлаар Гашуун сухайт, Шивээхүрэн, Ханги, Замын-Үүд, Баянхошуу, Бичигт,Булган, Бургастайн боомтуудад ажиллаж байгаа 500 орчим аж ахуй нэгжийн 27900 гаруй тээврийн хэрэгсэл, 26400 орчим мэргэшсэн жолооч бүртгэлтэй байна. Үүнээс Гашуун сухайтын боомт дээр 20 орчим ААН-ийн 21600 орчим тээврийн хэрэгсэл,22000 мэргэшсэн жолооч ажиллаж байгаа. Гашуун сухайтын боомтоор 2018 онд 261 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан. 2019 онд 258 мянга, 2020 онд 167 мянга, 2021 онд 79 мянга, 2022 онд одоогийн байдлаар 63 мянга орчим тэврийн хэрэгсэл хилээр нэвтэрсэн байна. Өнөөдрийн байдлаар 28 сая тонн нүүрс тээврийг зохион байгуулсан" гэв.
| С.БЯМБАЦОГТ: Энэ оны байдлаар 63000 орчим тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрсэн байна |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |