Нүүрсний экспорт, тээвэрлэлтийн асуудлаар нээлттэй сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр хуульч Х.Бат-ялалт байр сууриа илэрхийлж асуултаа асуулаа. Мөн УИХ-ын гишүүн С.Чинзориг асуултдаа хариуллаа.
“Дэгийн талаар санал байна. Зургаан танилцуулгаа нэг болгочих, яагаад зургаан танилцуулга хийж, унтуулах гээд байгаа юм. Юмтайгаа танилцчихаад асуултаа асуух хэрэгтэй. Залуучууд бухимдалтай байна. Энэ хэлэлцүүлгийн санаачлан зохион байгуулж байгаа гишүүдэд баярлалаа. Хэлэлцүүлэг хийгдэж байгаа нь дэвшил юм. Өмнөх хэлэлцүүлгүүдээс өөр үр дүн гарсан хэлэлцүүлэг байгаасай гэж хүсэж байна. Ард иргэдэд хязгаарлалт тавилгүйгээр бүгдийнх нь үгийг сонсоосой гэж хүсэж байна. УИХ-ын гишүүд үг хэлэхгүй байх хэрэгтэй. Харин асуулт асуусан тохиолдолд хариулах чадамжтай бүтцийнх нь хүмүүс ирсэн юм уу гэдэг сонирхолтой байна. Өнөөдөр нэгэнт цаг гарган ирсэн учир хэлэлцүүлэг хийе. Үндсэн хуулиа мөрдөж,шударга байцгаая. Хууль хамаагүй гэж ярихаа болцгооё. Хуулийн дагуу биедээ шаардлага тавих хэрэгтэй. Энэ хэргийг шилэн байдлаар, нээлттэй шалгах хэрэгтэй. Хулгай хийсэн бол хариуцлагаа хүлээх ёстой” гэв.
Х.Бат-ялалтын асуултад УИХ-ын гишүүн С.Чинзориг хариулт өглөө “Зургаан мэдээллийг нэгтгэж, нэг хүн ярих боломжгүй. Бидний зүгээс QR код уншуулж бүх мэдээлэл авах боломжийг олгосон. Хэрэв та бүхэн мэдээллийг бүгдийг нь сонсох шаардлагагүй гэвэл энэ зургаан мэдээллээс зарим мэдээллийг нь сонсоод, асуулт хариултдаа орцгооё.
Х.Бат-ялалт: Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Өнөөдөр бид гэмт хэргийн гэрч, магадгүй хохирогчдын мэдүүлэг энд яригдах гэж байна. Энэ нээлттэй сонсгол хэр зэрэг үнэн бодитой үр дүнд хүрэх гэж байгаа сонсгол юм бэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хүмүүс ямар түвшинд байгаа талаар танилцуулга хийхгүй юм уу. 35 хүн цагдан хорьсон гэсэн ч ихэнхийг нь буцаагаад гаргачихсан байна.
С.Чинзориг: Оролцогчдод мэдээлэл өгөхөд өнөөдрийн хийж байгаа ерөнхий хяналтын сонсгол бол холбогдох албан тушаалтны мэдээлэл сонсож тайлбар, хариулт авдаг сонсгол. Яг тухайн асуудлаар УИХ-аас байгуулсан хяналт шалгалтын түр хорооноос хийх мэдээлэл сонсгол бол гэрч дуудаж, нотлох баримт цуглуулдаг, нотлох баримтат үнэлгээ хийдэг тухайн асуудалд хяналт шалгалт хийдэг юм. Ерөнхий хяналтын сонсгол тухайн хэргийг хянан шалгаж байгаа. Түр хорооноос зохион байгуулж хийдэг гэрч дууддаг сонсголоос өөр шүү.
| Хуульч Х.Бат-ялалт: Үндсэн хуулиа мөрдөж, шударга ажиллацгаая |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |