УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр ШУТИС-ийн багш, оюутнуудтай уулзаж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах “D.Parliament” цахим системийг танилцууллаа. Тэрбээр, уулзалтын эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх суурь зарчмыг дурдаж, энэхүү заалтыг хэрэгжүүлэх буюу ард түмнээр төрийн эрх мэдлийг бариулж, хуулийг боловсруулахаас эхлээд хэлэлцэн батлах, хэрэгжүүлэх, хянах бүхий л үе шатад иргэдээ сонсох, тэдний саналыг тусгах зорилгоор веб, аппликэйшн хосолсон уг платформыг бүтээсэн гэдгийг онцолсон юм.
Манай улсад интернэт 1996 онд анх орж ирсэн бөгөөд тухайн үед ердөө 500 хэрэглэгч байсан бол 2021 оны байдлаар нийт хүн амын 80 хувь болох 2.6 сая хэрэглэгч интернэтэд холбогдсон байна. Мөн нийт иргэдийн 87.4 хувь нь харилцаа холбооны ухаалаг төхөөрөмж хэрэглэж байгаа юм. Цахим технологийн хэрэглээ ийм өндөр хэмжээнд байгаа нь “D.Parliament” болон засаглалыг цахим болгох, иргэд, олон нийттэй эргэх холбоотой, ил тод, нээлттэй болгоход чиглэсэн бусад зорилтууд амжилттай, үр дүнтэй хэрэгжих суурь болж буй юм. УИХ-ын үйл ажиллагаанд гишүүдийн цагийн болон ирцийн бүртгэл, санал хураалтыг хурууны хээгээр таних цахим технологи нэвтрүүлснээр бие биеийнхээ кнопыг дарж, бага ирцтэйгээр хууль баталдаг байдал арилсныг УИХ-ын дарга Г.Занданшатар жишээ татан ярив. Уг системийг анх нэвтрүүлж, хууль батлах ирцийн босгыг өндөрсгөж байхад хүмүүс “хэрэгжихэд хэцүү” хэмээн шүүмжилж байсан бол харин ч эерэг нөлөө үзүүлснээр барахгүй гишүүдийн идэвхийг дээшлүүлж, сүүлийн гурван жилд хуралдааны ирц хүрэхгүй байх явдал огт гараагүйг онцлон жишээлэв.
“D.Parliament” цахим систем иргэд, олон нийтийн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох олон боломжийг нээж байгаа бөгөөд e-petition буюу хуулийн хэрэгжилтийн талаарх өргөдөл гомдол хүлээн авах, мөн төрийн мэдээлэл, батлагдсан хуультай танилцах, хуулийн цахим түүх, нийцлийн тухай мэдээлэл, зөвлөлдөх санал асуулга, хэлэлцүүлэг болон эдгээр мэдээллүүдийг англи хэл дээр үзэж танилцах боломж олгосон функцуудыг агуулж буй юм. Мөн хууль санаачлагчийн мэдэгдлийг аудио хэлбэрээр хүлээн авах талбар бий болгохоор ажиллаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан. Уг цахим системийг танилцуулах уулзалтын үеэр ШУТИС-ийн захирал, доктор, профессор Т.Намнан дэлхийд монгол оюуныг таниулах шилдэг инженерүүдийг бэлтгэхээр ажиллаж буй сургуулийнхаа эрхэм зорилгыг танилцуулж, цахим парламентыг хөгжүүлж, төрийн бодлогод иргэдийн оролцоог хангахаар ажиллаж байгаа УИХ-ын даргад талархал дэвшүүлж, амжилт хүслээ.
Тус сургуулийн багш, оюутнууд “D.Parliament” цахим системийн боломжууд, технологийн шийдэл, аюулгүй байдал болон цахимаар дэвшүүлсэн иргэдийн санал хууль, бодлогод тусгалаа олох бодит магадлал, батлагдсан хуулийн алдаа дутагдлыг засаж залруулах, хүчингүй болгох, шинэчлэх боломж бий эсэх зэрэг олон чухал асуудлыг хөндөж, хариулт авлаа.
Мөн оюутнуудын зүгээс улс оронд тулгамдаж байгаа үйлдвэрлэлийн хөгжил, худалдаа бэлтгэлийн систем, уул уурхайн нөхөн сэргээлт, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлага зэрэг олон сэдвээр асуулт тавьж байсанд УИХ-ын дарга Г.Занданшатар олзуурхаж буйгаа илэрхийлж, хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг дээшлүүлэх, ноолуурын боловсруулалтыг нэмэгдүүлэх замаар улс орны эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх, энэ чиглэлийн мэргэжилтэн, инженерүүдийг олноор бэлтгэх тухай саналаа хэлсэн Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи инженерийн ангийн оюутан Гантөгсийн Өлзийпүрэвт Монголын Ноос, ноолуурын холбооноос сургалтын төлбөрийн тэтгэлэг олгуулахаар болсон юм
| ШУТИС-ийн багш, оюутнуудад “D.Parliament” цахим системийг танилцууллаа |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |