Хувь хүн болон байгууллага нь өмч хөрөнгө болон эзэмшиж буй банкны данстай холбоотой мэдээллээ өөрөө удирдах, мэдээллийн үнэн зөв, өөрчлөгдөөгүй байдлыг нотлох шаардлагатай тохиолдол их гардаг. Харин Голомт банк банкны салбарт анх удаа дижитал шилжилтийн гол технологиудын нэг болох блокчэйн технологийг ашиглан уг баталгаажуулалтыг түргэн шуурхай хийх боломжийг харилцагчдадаа олгож байна. Энэхүү үйлчилгээг ашигласнаар харилцагчид дансны хуулга, зээлийн үлдэгдэлтэй эсэхийг нотолсон тамгатай тодорхойлолтоо заавал салбараар үйлчлүүлж авах шаардлагагүй, ердөө л “Интернэт банк”-аа ашиглан блокчэйн сүлжээнд бүртгүүлээд татаж авах юм. Үүний дараа таны дансны хуулгыг шаардсан байгууллага нь Notly үйлчилгээний вэбсайт эсвэл аппликэйшнийг ашиглан үнэн зөвийг баталгаажуулахад л хангалттай.
Интернэт банк ашиглан дансны хуулга баталгаажуулах заавар:
www.egolomt.mn вэбсайтад нэвтэрнэ. /Бүртгэлгүй харилцагч бол шинээр бүртгүүлнэ/
“Данс” хэсгээс дансны хуулгаа татаж аван, файлыг шаардлагатай байгууллагат илгээнэ.
Хуулга шаардсан байгууллага нь www.notly.mn вэбсайтад таны дансны хуулгын файлыг оруулж, үнэн зөв эсэхийг шалгана.
Notly үйлчилгээний талаар: Үндэсний хосолсон блокчэйн сүлжээ “ТЕО”-д суурилан хөгжүүлсэн баталгаажуулалтын платформ бөгөөд олон нийт нээлттэй ашиглах боломжтой юм. ТЕО блокчэйн нь Эфэриум Виртуал Машиныг (EVM) дэмждэг, ухаалаг гэрээ, NFT зэргийг үүсгэх боломжтой, эрчим хүч бага зарцуулдаг Proof-of-stake концесс алгоритмаар гүйлгээг баталгаажуулдгаараа онцлогтой. Уг сүлжээ нь Монголын анхны нийтийн блокчэйн сүлжээ бөгөөд төрөл бүрийн систем хооронд ил тод, нээлттэй мэдээлэл солилцох, үнэн зөвийг баталгаажуулах суурь дэд бүтэц болж, Монгол үндэстэн дамнасан блокчэйн экосистемийг бүрдүүлэх зорилготой ажиллаж байна.
Notly.mn веб сайт: https://notly.mn/
Notly аппликэйшн татах:
Android: https://play.google.com/store/apps/details?id=mn.corex.notly&pli=1
iOS: https://apps.apple.com/mn/app/notly-mn/id6443554928
| Дансны хуулга, тодорхойлолтоо блокчэйн сүлжээг ашиглан авах боломжтой боллоо |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |