Батлан хамгаалахын сайдын тушаалаар Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг буюу Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, нийслэл, дүүргийн Цэргийн штабаас томилогдсон бүрэлдэхүүн арваннэгдүгээр сарын 22-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд хяналт, шалгалт явуулж байна. Тус ажлын хэсгийнхэн харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг компаниуд, цэргийн дүрэмт хувцас худалдан борлуулж буй дэлгүүр, лангуу, хувь хүмүүс, зөвшөөрөлгүй оёдлын цех, үйлдвэрүүдэд хуулийн дагуу шаардлага тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилган ажиллаж байгаа юм.
Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, ЗХЖШ-ын даргын 2021 оны тушаалаар батлагдсан "Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм"-ийн нэгдүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн цэргийн байгууллагуудад алба хааж байгаа офицер, ахлагч, сонсогч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан загварын цэргийн дүрэмт хувцас өмсөж, цол, ялгах тэмдгийг хэрэглэнэ” гэж заасан байдаг. Мөн Цэргийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг болон Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрмийн долдугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Цэргийн цолны нэр, тэмдэг, түүний загварыг төрийн цэргийн байгууллагаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан өмсөж, хэрэглэхийг хориглоно” гэж заасан. Хэрэв хэрэглэсэн тохиолдолд ажлын хэсгийн бүрэлдэхүүн Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 21.3 дахь хэсэгт “Төрийн алба хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хурааж, хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгоно” гэж заасны дагуу арга хэмжээ авч ажиллаж байгааг анхааруулъя. Цаашдаа Цэргийн цагдаагийн нэгжүүдээс Цагдаагийн байгууллагатай хамтран хяналт шалгалтын ажлыг тогтмолжуулах болно. Иймд цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийг хууль зөрчиж, дур мэдэн хэрэглэж, борлуулж, үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүс анхаарч, ийм төрлийн зөрчил дутагдал гаргахгүй байх талд анхаарахыг сануулж байна.

| ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ӨМСӨХ, БОРЛУУЛАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ЭРХГҮЙ ХУВЬ ХҮН, БАЙГУУЛЛАГУУДАД ШАЛГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |