Барилга, хот байгуулалтын яамнаас Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа.
Энэ үеэр тус яамны Газар зохион байгуулалтын газрын дарга А.Энхманлай “Газрын тухай багц хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сард УИХ-д өргөн барьсан. Тус хууль нь 2002 онд батлагдсан. Энэ хугацаанд энэ хуульд 32 удаагийн бусад хууль шинээр батлагдсантай холбоотойгоор өөрчлөлт гарсан. Өөрчлөлт гарсантай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шинжилгээ хийж үзэхэд, 61 хийдэл, давхардал, зөрчил илэрсэн. Өөрөөр хэлбэл, энэ хуулиас гадна 60 гаруй хууль, 200 гаруй эрхзүйн актаар газрын харилцаатай холбоотой асуудлыг давхар шийдвэрлэж байгаа нь ийн зөрчил гаргах үндэс болжээ. Үүнээс үүдэн Газрын тухай хууль иргэн, олон нийтийн дунд ойлгомжгүй байдал бий болгож, нийгэмд сөрөг үр дагавар үүсэж байна. Иймээс Газрын тухай хуулийг шинэчлэх болсон. Мөн нийгмийн хөгжлийн явцад 20 жилийн өмнөх хууль шинэ нийгмийн үеийн шинэлэг зохицуулалт, харилцааг зохицуулах боломж нөхцөлийг хангахгүй гэх нөхцөл ч үүссэн. Энэ удаагийн шинэчилсэн хуулиар бид газартай холбоотой олон асуудлыг нэг мөр шийдвэрлэхийг зорьж, давхардал зөрчлийг арилгах, талуудын оролцоог зөв зохион байгуулж хангах эрхзүйн орчныг бүрдүүлэхийг зорьсон. Улсын хэмжээнд 370 гаруй субъект газар олгох, шийдвэр гаргах эрхтэй байгаа. Өөрөөр хэлбэл, бүх шатны Засаг дарга, сайд нар газар олгох эрхтэй. Үүнээс үүдээд газрын харилцаа зохицуулалт мэргэжлийн түвшинд явагдахаа больсон. Иймээс одоогийн шинэчилсэн хуулиар мэргэжлийн байгууллага өөрсдөө тулгамдаж байгаа харилцаагаа бие дааж зохион байгуулах, иргэд болон Засаг дарга нарын саналыг үндэслэсэн, тухайн бүс нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн мэргэжлийн байгууллага зөвхөн зохион байгуулж, хэрэгжүүлэх ажлыг хийхээр хуульчилж байна. Ингэхдээ хүний оролцоогүйгээр цахим системээр дамжуулж явуулна. Бид энэхүү ажлын бэлтгэл ажлыг хангаж, цахим үйлчилгээ үзүүлэх долоон төрлийн системийг газрын харилцааны удирдах байгууллагад байгуулсан” гэв.
| А.ЭНХМАНЛАЙ: Бүх шатны Засаг дарга, сайд нар газар олгох эрхтэйгээс үүдэн газрын харилцаа мэргэжлийн түвшинд явагдахаа больсон |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |