Газрын тос боловсруулах үйлдвэрийн мэргэжилтэй боловсон хүчин, инженерүүдийг дотооддоо бэлдэх зорилгоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн санаачлагаар энэ хичээлийн жилээс ШУТИС-д “Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженер” бакалаврын сургалтад элсэлт авч, 20 оюутан суралцаж байна. ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбар, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн сургуулийн хамтран гаргасан сургалтын төлөвлөгөөний дагуу нийт 130 кредит цагийн хичээлийг оюутнууд үзэж судлах юм.
Өнөөдөр ШУТИС-ийн ХШУС-ийн захирал доктор В.Өлзийбаяр, Дэд захирал, доктор Б.Тунгалагтамир, Химийн инженерчлэлийн салбарын эрхлэгч, доктор Ю.Ганчимэг, ХИС-ийн зөвлөх профессор, гавьяат багш Б.Бямбагар, ХИС-ийн дэд профессор, доктор Д.Илчгэрэл нар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал, доктор Д.Алтанцэцэгтэй уулзлаа. Уулзалтын эхэнд, ХИС-ийн сургалтын хөтөлбөр, бодлогын талаар доктор Ю.Ганчимэг дэлгэрэнгүй танилцуулж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженер бэлтгэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх хүрээнд төсөл хэрэгжүүлэгч компанитай хэрхэн хамтран ажиллах тухайд талууд санал солилцлоо.
Монгол Улсад анх удаа баригдаж буй орчин үеийн, өндөр технологи бүхий ГТБҮ-ийн инженерчлэлээс эхлэн бүтээн байгуулалтын бүхий л үе шатанд ажиллаж буй инженер, мэргэжилтнүүдээс зарим хичээлийн агуулгад саналаа тусгах нь нэн чухал болохыг багш нар хэллээ. Мөн голлох хичээлүүдэд шаардлагатай сургалтын бааз суурийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг ХШУС-ийн зүгээс хүслээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын дөрвөн дэх багц ажлын ерөнхий гүйцэтгэгчийг 2023 оны эхний улиралд багтаан шалгаруулахаар ажиллаж буйг доктор Д.Алтанцэцэг хэлээд, уг багц ажилд үйлдвэрийн лаборатори байгуулах ажил багтаж буй тул оюутнууд тус лабораторид дадлага хийх боломжтойг онцоллоо. Түүнээс гадна эх орныхоо ирээдүйн хөгжилд онцгой үүрэгтэй стратегийн чухал үйлдвэрт ажиллахаар мэргэжлээ сонгосон оюутан залуусыг үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцыг анхааралтай ажиглах, уг ажилд биеэр оролцох, харж мэдрэх үйл явц чухал гэдгийг уулзалтын үеэр онцлон хэллээ.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдахад 550 инженер бэлтгэсэн байх шаардлагатай бөгөөд уг ажилд хүч оюунаа дайчлан ажиллаж байгаа ШУТИС-ийн удирдлага, эрдэмтэн багш нартай улам нягт хамтран ажиллах болно гэдгээ төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс илэрхийллээ.
| “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн санаачлагаар ШУТИС-д инженерээр 20 оюутан суралцаж байна |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |