Монгол Улсын эрдэс баялгийн салбарын ил тод байдлын 2021 оны Баталгаажуулалтын үр дүнг танилцуулж, зөвлөмж өгөх” уулзалт хэлэлцүүлэг /2022.11.21/ боллоо. Уулзалтад ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газрын төлөөлөл, “Нээлттэй өмчлөл” байгууллага, УУХҮЯ, БОАЖЯ, ОУСК, АМГТГ, УБЕГ, МХЕГ, АТГ, МУУҮА, ТАН Эвсэл, МБОИЗ, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Орхон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд аймаг ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Дэд зөвлөлийн гишүүд, удирдлагууд, “Монголросцветмэт”, “Бороо гоулд”, “Петрочайна дачин тамсаг”, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг компанийн төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээг УУХҮЯ-ны ТНБД бөгөөд Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн НБД, Ажлын хэсгийн ахлагч Б.Бямбадагва нээж, ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газрын Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн менежер Бренда Мендоза удирдан явуулав.
Монгол Улсын Баталгаажуулалтын тайлангийн дүгнэлт болоод зөвлөмжийг ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газрын Технкийн захирал Алекс Горди танилцуулсан бөгөөд уг зөвлөмжийн дагуу засч сайжруулах ажлын төлөвлөгөө, авах арга хэмжээний талаар УУХҮЯ-ны Судалгаа, хөрөнгө оруулалтын газрын Статистик, судалгааны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал, МУУҮА-ын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, ННФ-ын Засаглалын менежер Д.Эрдэнэчимэг нар оролцогчдод уламжиллаа.
Мөн оролцогч талууд зөвлөмж, ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд санал боловсруулах, танилцуулах бүлгийн ажлыг гүйцэтгэсэн юм. Уг хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улс 2025 онд зохиогдох Баталгаажуулалтын бэлтгэлд ямар арга хэмжээ авах, хэн юу хариуцах, хэрхэн хэрэгжүүлэх “Замын зураг”- тай болох юм. Мөн төрийн өмчит уул уурхайн компаниудын шилэн дансны хуулийн хэрэгжилт, төсвийн шинжтэй зарцуулалтын талаар Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарь, судлаач С.Боргил нар оролцогч талуудад өгөгдлийн дүн шинжилгээ, судалгааны үр дүнгүүдээ хуваалцлаа.
Түүнээс гадна нээлттэй өгөгдлөөр дамжуулан орон нутагт уул уурхайн салбарын бодит мэдээллийг хүргэх, оролцогч талуудын итгэлцлийг бэхжүүлэх, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нээлттэй өгөгдлийн ашиглалтыг дэмжих сургалтыг ОУСК-ын “Хөгжлийн төлөө ил тод байдал” хөтөлбөрийн зохицуулагч Б.Дэлгэрмаа, өгөгдлийн шинжээч А.Дарамбазар нар Дэд зөвлөлийн гишүүдэд орлоо.
ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн дарга нарын газрын болон “Нээлттэй өмчлөл” байгууллагын төлөөлөл энэ долоо хоногт Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн гишүүдтэй албан уулзалтуудыг хийх юм. Мөн орон нутгийн дэд зөвлөлүүдийг мэдээллээр хангах, ойлголтоо нэгтгэх сургалт уулзалт мягмар гарагт буюу арваннэгдүгээр сарын 22-нд үргэлжлэх бол лхагва гарагт “Олборлох үйлдвэрлэлийг нээлттэй болгох нь” төслийн дугуй ширээний хэлэлцүүлэг “Туушин” зочид буудалд болох юм.
| Монгол Улсын ОҮИТБС-ын хэрэгжилтийг дүгнэх “Баталгаажуулалтын дүгнэлт, зөвлөмж” хэлэлцүүлэг боллоо |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |