УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкитэй 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр уулзаж, хоёр орны соёлын салбарын зарим асуудлаар санал солилцлоо. Уулзалтаар талууд соёлын өвийг хамгаалах, сэргээх, дэд бүтцийг хөгжүүлэх, энэ чиглэлд хөрөнгө оруулалт татах асуудал төрийн гол бодлогуудын нэг байх ёстой гэдэгт санал нэг буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хийж буй зарим ажлын талаар санал солилцов.
Тухайлбал, Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт болон уул уурхай, аялал жуулчлалын зэрэг нөлөөнд өртөн хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдалд ноцтой хохирол учирч болзошгүй говийн бүсийн соёлын биет өвийг тодорхойлох, хамгаалах талаар ажиллаж буйгаа илэрхийлэв. Мөн Монгол-Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 51 жилийн ойн хүрээнд болон говийн ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойн хүрээнд 2023 онд зохион байгуулах соёлын арга хэмжээний талаар мэдээлэл хуваалцаж, тус арга хэмжээнд Япон Улсын талаас өндөр хэмжээний зочдыг урих төлөвлөгөөтэй ажиллаж буйгаа илэрхийллээ.
Кино, урлагыг дэмжих тухай хуулийн хүрээнд 2023 онд Япон Улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулах зарим ажлын талаар санал солилцож, ирэх арванхоёрдугаар сарын 05-ны өдөр хамтран зохион байгуулахаар төлөвлөж буй “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн боловсрол ба Япон улсын туршлага” сэдэвт хэлэлцүүлгийн талаар энэ үеэр мөн мэдээлэл хуваалцлаа.
| Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг Элчин сайд Кобаяши Хироюкитэй соёлын асуудлаар санал солилцлоо |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |