Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалж, төрд буцаан авч, удирдлага менежментийг шинэчилснээс хойш найман сарын хугацаа өнгөрч байна. Концесс эзэмшигчдийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн үйлдвэрлэлийн хэвийн ажиллах горим алдагдсан байсныг үе шаттайгаар засан сайжруулсаар өнөөдөр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн горимдоо шилжиж байна. Тус компанид өнөөдрийн байдлаар 1536 ажиллагсад ажиллаж байгаагаас 49 хувь нь гангийн үйлдвэрт, 51 хувь нь уурхайд ажиллаж байгаа юм. “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК нь жилдээ 100 000 тонн ган цувимал бүтээгдээхүүн, 2,5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж гадаадын болон дотоодын зах зээлд нийлүүлдэг. Компанийн менежментийн багаас өнгөрөгч сард гангийн үйлдвэр болон, Төмөртолгойн уурхайн төлөвлөгөө биелсэнтэй холбогдуулж үйлдвэрийн ажилтнуудад төлөвлөгөөний биелэлтийн урамшууллыг цалингийн 8-20 хувиар тооцон олгож эхэллээ.
Түүнчлэн 2022 оны 11 сарын 19-ний өдрөөс эхлэн нэг жилийн турш зогсоод байсан төмрийн хүдрийн бүтээгдэхүүний экспортыг дахин эхлүүлж эхний ачилтуудаа хийж байна. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва тэргүүтэй яамны удирдлагын төлөөлөл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д ажиллаж байх үед сүүлийн нэг жилийн турш зогсоод байсан төмрийн хүдрийн экспортын эхний ачилт ид явагдаж байлаа. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав Төмөртэй уурхайн дарга Б.Золзаяатай онлайнаар холбогдож ачилтын явц байдлыг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарт дүрсээр харууллаа. Сайд Ж.Ганбаатар, хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа ч богино хугацаанд экспортоо эхлүүлж чадсан Дарханы төмөрлөгчүүдэд баяр хүргээд үйл ажиллагаагаа улам илүү эрчимжүүлж, үйлдвэрийн ашигт ажиллагаанд анхаарлаа хандуулж ажиллахыг үүрэг болголоо. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагын бүрэлдэхүүн тээвэр, ложистикийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр галт тэрэгний зүтгүүрийн асуудлыг шийдвэрлэж, вагон эргэлтийг нэмэгдүүлэх, вагоны засварыг шуурхай зохион байгуулах тал дээр анхаарч ажиллаж байна гэж Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК мэдээллээ.
| "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК экспортоо дахин эхлүүллээ |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |