Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Төрөлжсөн асрамжийн газрын ажилтнуудыг чадавхжуулах сургалт”-ыг 2022 оны арваннэгдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Ахмад настны үндэсний төв, Увс, Ховд, Баян-өлгий, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Баянхонгор аймгийн асрамжийн газрын ажилтнууд болон нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай Ачлалт хүүхдүүд ТББ, Батгэрэлт ирээдүй ТТБ-ын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн газар , “MС” Тереза эх Ахмад настны асрамжийн газрын нийт 38 ажилтан оролцов.
.jpg)
Энэ үеэр Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал “Коронавируст цар тахал (Ковид-19)-ын хүнд нөхцөл байдлын үед асрамжийн газрын ажилтнуудынхаа зүтгэл, чармайлтаар ахмадуудаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, эрсдэл багатай давж гарсанд талархаж байна. Зорилтот бүлгийн иргэдэд асрамж, халамжийн үйлчилгээг үзүүлж байгаа ажилтнуудын ажлын хариуцлага, хандлагыг сайжруулах, мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, сургалтад тогтмол хамруулахад анхаарна” гэж хэлэв.
Сургалтыг дараах агуулгын хүрээнд онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулав.
• “Төрийн албан хаагчийн шударга зарчимч байдлыг нэмэгдүүлэх нь”
• “Хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх”
• “Ахмад настантай харилцах харилцааны онцлог. Насны доройтлын тухай”
• ”Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлага”
• ”Дохионы хэлний харилцааны анхан шатны сургалт” сэдвээр хүрээнд онолын мэдлэг олгов.
Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгийн Анхны тусламж, сэргээн засах төвийн сургалтын байранд Геронтологийн үндэсний төвөөс “Асаргаа, сувилгааны сургалт”-ыг эмч хийж хэвтрийн болон харвалттай, бие даах чадваргүй ахмад настнуудад хэрхэн асаргаа сувилгаа, тусламж үзүүлэх дадлагыг заалаа.
.jpg)
| Асрамжийн газрын ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |