Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр манай улстай олон жилийн турш хамтран ажиллаж, парламентын чадавхыг бэхжүүлэх тэр дундаа эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.
Тэрбээр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь засаглал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг олон салбарт төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн нь Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгогдсонд Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгт баяр хүргээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөв. Тухайлбал, малчдад чиглэсэн сүү, сүүн бүтээгдэхүүний төрлийг олшруулах, тэдгээрийг зах зээлд нэвтрүүлэх замаар малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлуудыг хийж байна. Монгол ноолуурын тогтвортой хөгжлийг хангах платформоор дамжуулан оролцогч талуудын бүтээгдэхүүний гарал үүсэл, тогтвортой байдлын талаарх ойлголтыг нэгдмэл болгохыг зорьж байна. Ингэснээр монгол ноолуурын үнэ цэн экспортын салбарт өсөх боломжтой төдийгүй Монгол Улсын эдийн засагт тодорхой дэмжлэг үзүүлэх хөтөлбөр болохыг онцолсон юм.
Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс үзэсгэлэнт байгальтай Монгол Улсад ногоон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол өгч ажиллаж байна. Энэ салбарыг хөгжүүлснээр эдийн засгийг дэмжих орлогын нэгэн эх үүсвэр бий болох боломжтой гэв.
Түүнчлэн 2021 оноос эхлэн “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийг хэрэгжүүлж байгааг танилцуулсан юм.
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдтэй хамтран санаачлан боловсруулсан Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхэд бэлэн болсныг дурдаад цаашид НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчин ээлтэй бодлогыг хэрэгжүүлэх, ногоон аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих замаар орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ
| НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевичийг хүлээн авч уулзлаа |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |