Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын дагуу Монгол Улсын Засгийн газраас Төрийн бүтээмжийн Үндэсний хороог байгуулсан. Тус хороо анхдугаар хуралдаанаа хийж, төрийн байгууллагын бүтээмжийг хэрхэн сайжруулах талаар хэлэлцлээ.
“Шинэ сэргэлтийн бодлого” дахь Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд цахим технологид суурилсан иргэн төвтэй төрийн байгууллага байгуулах тухай тодорхой заасан байдаг. Энэ дагуу тус үндэсний хороо иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод төрийн албыг төлөвшүүлэх шаардлагатай байгааг Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тодотголоо.
Цар тахлаас шалтгаалж иргэд амьдралын шинэ хэв маягт аль хэдийн шилжсэн учраас түүнд тохирсон засаглалын хэв маягийг бий болгох шаардлага үүссэн талаар Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны ажлын албанаас танилцуулав. Тухайлбал, төрийн байгууллага хүн төвтэй үйлчилгээ үзүүлэх, цахим шилжилт хийх, датанд суурилсан шийдвэр гаргаж, уян хатан ажиллах ёстой гэдгийг онцлов. Цахим хөгжлийн сайд Н.Учрал цахим шилжилтийн үйл явц нь иргэдийн цаг завыг хэмнэх зэргээр амьдралын чанарт нөлөөлдөг. Тиймээс Засгийн газраас цахим шилжилтийг идэвхтэй хийж байгаа талаар танилцуулгадаа дурдлаа. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар авлигын төсөөллийн индексийг урагшлуулахад нэгдүгээрт, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглалыг нээлттэй сонгон шалгаруулалтаар явуулах, хоёрдугаарт, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох нь хамгийн чухал байгааг илэрхийлэв.
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Засгийн газрын хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Эдгээр хуулийн дагуу төрийн давхардсан хяналт шалгалтыг бууруулах зорилгоор мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбар яамд руу шилжүүлэх болон Засгийн газар дэргэдээ дотоод хяналт шалгалтын газар байгуулахаар болоод байна. Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсанаар төрийн байгууллага давхардсан хяналт шалгалтаар иргэн, аж ахуй нэгждээ дарамт учруулдаг байдлыг зогсооно. Харин Засгийн газар дотоод хяналт шалгалтын газартай болсноор төрийн алба цомхон бөгөөд ур чадвартай, ёс зүйтэй байх тогтолцоог бүрдүүлэх юм.
| Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |