Хотод амьдарч буй хэн бүхний хувьд ая тухтай, эрүүл, аюулгүй орчныг цогцлоох, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хотын өнгө төрх, төлөвлөлт, зохион байгуулалтыг эмх цэгцтэй болгох үндсэн суурь нь стандарт билээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан нь хот стандарттай болох нөхцөлийг бүрдүүлсэн юм. Улаанбаатар хотын хувьд нийт 22 бүлэг, 97 стандартыг батлан мөрдөхөөр төлөвлөж буйн эхний 9 бүлгийн 38 стандартыг баталсан нь аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ.
Энэхүү хэм хэмжээ, стандартыг таниулах, мэдээлэл өгөх, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд, урт хугацааны хамтын ажиллагааны цар хүрээг тодорхойлохоор Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөний хүрээнд дөрвөн удаагийн салбар зөвлөгөөнийг зохион байгуулж буй. Энэ дагуу өнөөдөр “Хотын стандарт, иргэдийн ая тухтай орчин” салбар зөвлөгөөн болж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллагын гадна орчны тохижилт, ажил үйлчилгээнд хамаарах гурван бүлгийн 19 стандартыг түүвэрлэн танилцууллаа. Тус бүлэг стандартад сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон төрийн байгууллагын гадна зам талбай, хашаа хайс, гэрэлтүүлэг, камержуулалт, тусгай хэрэгцээний ногоон байгууламж, авто зогсоол зэргийг иргэд, үйлчлүүлэгчдийн болон хүүхдийн аюулгүй, ая тухтай байдалд нийцүүлэн төлөвлөх, барьж байгуулах талаар тодорхой шаардлагуудыг тусгажээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй байдлыг хангуулах талаар тусгаж өгснөөрөө ихээхэн ач холбогдолтой.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Хотын стандартын тогтолцоо” сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өгөв. Тэрбээр тус стандартуудын хэрэгжилтийг хангаснаар нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд өндөр ач холбогдол, үр нөлөөтэй болохыг дурдлаа. Мөн энэ стандартууд хэрэгжсэнээр урт хугацаандаа нийгмийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдийн сэтгэл ханамж дээшлэх, үйлдвэрлэл өсөж, хотын нийт орлого нэмэгдэх, иргэдийн амьжиргаа сайжрах зэрэг олон ач холбогдолтой гэдгийг онцолж байв. Энэхүү салбар зөвлөгөөнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, есөн дүүргийн төлөөлөл, хороодын Засаг дарга нар, тохижилт үйлчилгээний ажилтан, цэцэрлэг, сургуулийн төлөөлөл зэрэг нийт 1000 орчим хүн оролцсон юм.Түүнчлэн энэ үеэр Нийслэлийн Боловсролын газрын Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Ж.Гал, “Охь мандал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Моломжамц нар стандартын хэрэгжилт, стандартад нийцсэн тохижилтын талаар илтгэл тавьж, мэдээлэл өгсөн юм.
| “Хотын стандарт, иргэдийн ая тухтай орчин” зөвлөгөөнийг зохион байгууллаа |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |