ЗХЖШ-ын Материал техникийн газрын холбогдох мэргэжилтнүүд 2022 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Багатэнгэрийн амны харуул хамгаалалтыг хариуцдаг “Шинэ соёмбо” хамгаалалтын алба болон “Төв гандан хийд”-ийн харуул, хамгаалалтад гарч байгаа энгийн иргэдтэй уулзаж, Монгол Улсын холбогдох хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол болон ЗХЖШ-ын даргын 2021 оны А/167 дугаар тушаалаар батлагдсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийн холбогдох хэсгүүдийг танилцуулж мэдэгдсэн ба зөрчил арилгуулах үүднээс дараах газруудад албан бичгийг хүргүүлжээ.
“Гандантэгчэнлин”, “Шинэ Соёмбо”, “25 дугаар суваг телевиз”, “Sunday” худалдааны төв хамгаалалтын албанд:
“Танай байгууллагын харуул хамгаалалтын бүрэлдэхүүн нь цэргийн дүрэмт хувцас, хэрэглэл өмсөх, тэр дундаа батлагдсан загварын цэргийн хээрийн дүрэмт хувцас, цол, цэргийн байгууллагын бэлгэ тэмдгийн загварыг өөрчлөх, энгийн хувцастай хольж өмсөх зэргээр Монгол Улсын холбогдох хууль, эрх бүхий этгээдээс батлан мөрдүүлдэг захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлүүдийг гаргаж байна.
Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, ЗХЖШ-ын даргын 2021 оны А/167 дугаар тушаалаар батлагдсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдлын байгууллага, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тагнуулын болон Төрийн тусгай хамгаалалтын байгууллагад алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн сургуулийн сонсогч, хугацаат цэргийн алба хаагч болон цэргийн гэрээт албаны алба хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан загварын цэргийн дүрэмт хувцсыг өмсөж, цол, ялгах тэмдгийг дүрэмд заасны дагуу хэрэглэдэг.
Цэргийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт /цэргийн цолны нэр, тэмдэг, түүний загварыг цэргийн байгууллагаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан хэрэглэхийг хориглоно гэж заасан байдаг.
Цэргийн алба хаагчаас бусад төрийн албан хаагч, иргэд нь дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд хамаарах бөгөөд тэдгээр нь зөвхөн цэргийн сургалт, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох үедээ цэргийн дүрэмт хувцас өмсөж хэрэглэдэг тул цэргийн албаны нэр хүнд, цэргийн албанд зүтгэж байгаа бүрэлдэхүүний итгэл үнэмшил, цэргийн албаны мөн чанар, үнэ цэнийг алдагдуулах, цэргийн албаны нэр хүндийг гутаан доромжлох шинж чанартай үйлдэл гаргахгүй байх тал дээр анхааран зөрчлийг нэн яаралтай арилгаж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Хэрэв цэргийн дүрэмт хувцсыг зориулалтын бусаар өмсөх буюу хэрэглэх эрхгүй этгээдүүд цаашид дахин өмсөж, хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 21.3 дахь хэсэг “Төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хурааж, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага тооцуулахаар хуулийн байгууллагад хандаж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна” гэжээ.
Энэхүү шалгалт цаашид ч үргэлжлэх бөгөөд Цэргийн дүрэмт хувцас хэрэглэсэн, үйлдвэрлэсэн хэн бүхэнтэй хуулийн хүрээнд хариуцлага тооцуулах болно.
| “Гандантэгчэнлин”, “Шинэ Соёмбо”, “25 дугаар суваг телевиз”, “Sunday” худалдааны төвийн хамгаалалтын албанд шаардлага хүргүүлэв |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |