УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын албаны Монгол Улсыг хариуцсан ажилтан Себастьен Гиёог 2022 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Себастьен Гиёо Монгол Улсад айлчилж буй зорилгоо танилцууллаа. Энэ удаагийн уулзалтаар Хүний эрхийн Дээд Комиссарын албанаас хэрэгжүүлж байсан арга хэмжээг үргэлжлүүлэх, хүний эрхийн тогтвортой хөгжлийн баримт бичгийн хүрээн дэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүргийг өргөжүүлсэнтэй холбогдуулан НҮБ-аас үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох, хөдөө орон нутаг дахь иргэдийн эрхийг хамгаалах ажлын хэрэгжилттэй танилцаж, санал солилцох төлөвлөгөөтэй ажиллаж буйгаа танилцууллаа.
Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, Монгол Улс 1992 онд нийгэм, улс төрийн шинэ тогтолцоонд шилжиж ирээдүйг харсан зорилтоо Үндсэн хуульдаа тунхагласан. Энэ эрхэм зорилгод хүрэх хамгийн эхний алхам бол хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлсэн, зөрчигдсөн бол сэргээн эдлүүлэх эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх хэмээн тэмдэглэв.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан. Шинэчлэн баталсан хуулиар хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон бодлогын өөрчлөлт оруулсан. Тухайлбал, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулж томилох асуудлыг олон нийтэд нээлттэй зохион байгуулдаг болсон. Түүнчлэн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг бий болгож сонгон шалгаруулалтыг мөн адил нээлттэй явуулахаар хуульчилсан. Эдгээр хууль тогтоомжийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг Монгол орон даяар нээлттэй, ил тод сонгон шалгаруулж томилсон нь Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг хэнээс ч хараат бусаар явуулах том нөхцөл болсон гэдгийг онцолсон юм.
Түүнчлэн УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд байгаа Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл батлагдсанаар олон нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээгчийн эрхийг баталгаатай хангаж чадна гэж бодож байна гэлээ.
Цаашид НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газраас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсээд, УИХ-ын болон Хууль зүйн байнгын хорооны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ
| Хүний эрхийн Дээд Комиссарын албаны ажилтан Себастьен Гиёог хүлээн авч уулзлаа |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |