“Тавантолгой төмөр зам” ХХК “Солонгосын төмөр замын техникийн корпорац” /Korea Railroad Technical Corporation/-тай санамж бичиг байгуулж, хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Санамж бичигт “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, “Солонгосын төмөр замын техникийн корпорац”-ын Гүйцэтгэх захирал Ли Сан Жин нар гарын үсэг зурж, албаны бусад хүмүүс байлцав.
“Солонгосын төмөр замын техникийн корпорац” нь 1965 онд БНСУ-ын Зам, тээврийн сайдын тушаалаар “Солонгосын Төмөр замын инженерийн нийгэмлэг” нэртэйгээр байгуулагдаж, төрөөс хэрэгжүүлэх төмөр замын шинэчлэлийн бодлогын дагуу 2004 онд корпораци болон өргөжсөн. Метро, хөнгөн галт тэрэг, хурдны галт тэрэг, дээд, доод бүтэц зэрэг төмөр замын бүхий л чиглэлээр зураг төсөл, ТЭЗҮ боловсруулдаг, төмөр замын технологи хөгжүүлэх, шинэчлэх төслүүдийг Солонгос Улсад төдийгүй Индонез, Тайланд, Сингапур, Алжир, Уганда зэрэг Ази, Африкийн олон оронд хэрэгжүүлдэг, төмөр замын мэргэшсэн инженерийн, тэргүүлэгч компани юм. Санамж бичгийн хүрээнд “Тавантолгой төмөр зам” компанийн инженер, техникийн ажилчдыг БНСУ-д мэргэжлийн чиглэлээр сургалтад хамруулах, хоёр улсын төмөр замын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм. Түүнчлэн геодези, зураг зүйн инженер, техникийн ажилтнуудыг үйлдвэрлэлийн дадлага хийлгэх боломжоор хангах, практик сургалтыг зохион байгуулах зэрэг олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тусгаж, үүний хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 100 инженерийг 5 жилийн хугацаанд БНСУ-д сургалтад хамруулна.
| БНСУ-д зураг төслийн 100 инженерийг сургаж, дадлагажуулна |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |