Аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан нараар ахлуулсан ажлын хэсгийн ард иргэд, малчид, хөдөлмөрчидтэй уулзах уулзалт Алтай Буянт сумдад үргэлжилж, тулгамдсан асуудлын талаар санал солилцож, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.
.jpg)
Уулзалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө. Хуралай, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Т.Фестиваль, Онцгой байдлын газрын дарга З.Азат, Цагдаагийн газрын дарга Ө.Танат, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга К.Болат, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, Татварын хэлтсийн дарга А.Камелият, Боловсрол шинжлэх ухааны газрын дарга Г.Амантай, Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Х.Амангүл, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Мирас болон холбогдох мэргэжилтнүүд байлцлаа. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл ажил болон хавар тухайн сумын иргэдтэй уулзах үеэр гаргасан санал хүсэлтийн дагуу хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж, агентлагийн дарга нар өөрсдийн байгууллагын жилийн тайлан болон цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын хүрээнд иргэд, хөдөлмөрчдөд мэдээлэл өглөө. Иргэд ажлын хэсэгт төрийн байгууллагуудын дарга нар багтаж байгаад талархалтай байгаагаа илэрхийлж, энэ нь иргэдийн санал гомдлыг сонсож, холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлснээр онцлогтой байсныг сайшаав. Түүнчлэн аймгийн Засаг дарга Д.Бауыржан байгууллагуудын танилцуулж буй тайланг багийн дарга нарт өгч, иргэдтэй уулзах уулзалтын үеэр танилцуулан мэдээлэл өгөхийг үүрэгдэв.
| БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БОЛОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА НАРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ АЛТАЙ, БУЯНТ СУМДАД АЖИЛЛАЛАА |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |