Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам Таныг хүлээн авч уулзаж, хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс цахим визийн систем нэвтрүүлж өнөөдрийн байдлаар 35 улсын иргэдэд цахимаар виз олгож байгаа талаар дурьдаад манай улсад зорчих БНСВУ-ын иргэд ирэх сарын 1-нээс цахимаар виз мэдүүлэх боломж бүрдэж байгааг дурьдсан юм. Мөн тэрбээр “Вьетнам Улсад аж үйлдвэржилт хурдацтай хөгжихийн хэрээр коксжих нүүрсний болон эрчим хүчний хэрэгцээ өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан Монгол Улсаас коксжих болон эрчим хүчний нүүрс, уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг Вьетнам Улсад экспортлох боломжийг судлан ажил хэрэг хэрэг саналтай байна” хэмээгээд манай улсаас экспортлох боломжтой уул уурхайн бүтээгдэхүүн, мөн тээвэрлэлтийн талаар хоёр улсын холбогдох яамд хооронд ажлын хэсэг байгуулж, судалгааны ажлыг одооноос эхлүүлэх санал дэвшүүллээ.
БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дам Тан уулзалтын үеэр дээрх асуудлуудад Шадар сайдтай санал нэг байгаагаа илэрхийлээд тус улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа хүрэн нүүрс худалдан авах нэн тэргүүний шаардлагатай байгаагаа онцолж, үүний тулд тээвэр ложистикийн асуудлыг шийдвэрлэх нь чухал гэдгийг хэллээ. Мөн Монгол Улсаас Вьеатнам улс руу мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх тал дээр анхаарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тус Улсын тавьсан саналыг Монгол Улсын Засгийн газрын зүгээс бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллана гэдгийг Шадар сайд энэ үеэр илэрхийлээ.
| Монгол Улсад аялах Вьетнам Улсын иргэд ирэх сарын 1-нээс цахимаар виз мэдүүлнэ |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |