Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн дарга А.Энхцэцэгийг чөлөө авсан ажилтныхаа нэр дээр цалин бодуулж, өөрийнхөө данс руу шилжүүлж авдаг гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм. Тодруулбал, тус ажлын албанд ажиллаж байсан Б.Хорлоогийн ар гэрт нь асуудал гарсан учир ажлаасаа гарах саналаа А.Энхцэцэгт хэлжээ. Харин Дэнж багийн дарга А.Энхцэцэг “Чи ажлаасаа яаран гараад яах вэ. Чиний цалинг бодуулж байя. Гэхдээ буцаагаад над руу шилжүүлж байгаарай” гээд түүний дансаар цалин авдаг болсон баримт нь олон нийтэд ил болсон билээ. Энэ талаар А.Энхцэцэгээс тодрууллаа.
-Таныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын нэрээр цалин бодуулж, улсын мөнгө иддэг гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Манай багт зургаан хэсгийн ахлагч ажилладаг. Нэг ажилтны ар гэрт нь асуудал гарч, ажлаа гарах тухайгаа надад хэлсэн. Тиймээс би нэг хүнийг ч болтугай ажилтай нь үлдээе гэж бодоод чөлөө өгсөн юм. Хоёрдугаарт, ажлаасаа чөлөө авсан Б.Хорлоо гэх ажилтан "Миний цалинг ажлаа хийсэн хүмүүст нь хувааж өгөөрэй" гэх санал тавьсан. Бид ажлын албаараа хуралдаж, түүний цалинг бодуулж бусад ажилчдадаа хувааж өгөх шийдвэр гарсан юм. Тэгээд түүний хоёр сарын цалинг бодуулж, би өөрийнхөө данс руу шилжүүлж аваад хэсгийн ахлагч тус бүрд 70 мянган төгрөг өгсөн.

-Хэсгийн ахлагч хэдэн төгрөгийн цалин авдаг вэ. Хэн тус мэдээллийг тараасан бэ?
-Манай суманд ажилладаг н.Энхбуян гэх эмэгтэй хэсгийн ахлагчийг дарамталж байгаад дээрх мэдээллийг авсан байна лээ. Тухайлбал, манай хэсгийн ахлагч руу “Чи 700.000 төгрөгийн өрөнд орчихлоо. Даргынхаа данс руу мөнгө шилжүүлсэн бол тэр баримтаа над руу яаралтай явуул. Тэгэхгүй бол чамайг Баян-Өндөр сум шүүхэд өгнө шүү” гэж айлгасан байна лээ. Тэгээд чөлөө авсан хэсгийн ахлагч над руу шилжүүлсэн 350 мянган төгрөгийн баримтаа өгсөн юм билээ. Б.Хорлоогийн ар гэрийнхэн тус мэдээллийг айлган сүрдүүлж байгаад авсан болох нотлох баримтыг надад өгсөн. Хэсгийн ахлагч нар 350 мянган төгрөгийн цалин авдаг юм.
-Таныг хууль бусаар улсын мөнгө идчихээд бусдыгаа шоу, цэнгээнд уриалсан гэсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Би ажилчдадаа 70 мянган төгрөг ч болтугай нэмэрлэе гэж бодсон. Түүнээс бусдын нэр дээр цалин бодуулж зугаалж, цэнгэх талаар бодоогүй. Би болоод манай ажлынхан бусдын мөнгөөр зугаалаагүй.
-Та эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдын дансаар цалин авсан буруугаа хүлээх үү?
-Би буруугаа хүлээнэ. Гэхдээ надад бусдын дансаар мөнгө авч ажилласан ажилчдадаа хувааж өгч, гарын үсэг зуруулсан баримт хангалттай бий. Хэсгийн ахлагч нар ачаалалтай ажилладаг мөртлөө 350 мянган төгрөг авдаг. Дандаа өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг. Тэдний амьдралд нэмэр болох болов уу гэж чөлөө авсан хүний цалинг хувааж өгсөн. Орон нутагт хэсгийн ахлагч хийх хүн ховор байдаг шүү дээ.

-Хэсгийн ахлагч нар ачаалалтай ажилладаг гэлээ. Нэг ахлагч хэдэн айл хариуцдаг вэ?
-Нэг байцаагч 270-320 айл хариуцдаг. Нэг нь ажлаасаа чөлөө авчихаар нэг ажилтанд 60-70 айл нэмэгдэж байгаа юм.
-Та Дэнж багийн Засаг даргаар хэдэн жил ажиллаж байгаа вэ?
-Би 2021 оны арванхоёрдугаар сарын 1-нээс даргын ажлаа авсан. Намайг ажилд ороход өмнө нь ажиллаж байсан зарим ажилтнууд өөрийн хүсэлтээрээ өргөдлөө өгөөд гарсан. Түүнээс хойш нэг ч хүн ажлаасаа гараагүй.
| БУСДЫГ ЗАЛИЛСАН ГЭХ ДЭНЖ БАГИЙН ДАРГА А.ЭНХЦЭЦЭГ: ЧӨЛӨӨ АВСАН АЖИЛТНЫХАА ДАНСААР ЦАЛИН АВЧ, АЖИЛЛАСАН ХҮН БҮРД 70 МЯНГАН ТӨГРӨГ ӨГСӨН |
|
Б.БУЯНТОГТОХ:НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ХЗДХ-ИЙН САЙД Б.ЭНХБАЯРТ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН ДОТОР ТОМ ЦҮНХТЭЙ МӨНГӨ ӨГСӨН ГЭХ Б.НЯМЖАВ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |