Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Япон улсын Нагояагийн их сургуулийн Азийн Сателит Кампус Институтийн захирал Ямаучи Акира тэргүүтэй тус сургуулийн профессоруудыг 2022 оны аравдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий шүүгч Д.Ганзориг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон 2021 оны 3 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Шүүхийн тухай хуулиар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, сахилга хариуцлагатай холбоотой асуудалд зарчмын шинжтэй өөрчлөлт орсныг онцлов. Мөн хуулиар Улсын дээд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээ хязгаарыг гурван үндэслэлд багтаан зохицуулсны гол агуулга нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах асуудал болохыг тэмдэглэлээ. Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах ажилд судалгааны туслалцаа үзүүлэх, Монгол Улсын нийт 117 шүүхэд сургалт, судалгааны үйл ажиллагааг бүх түвшинд зохион байгуулах зорилгоор Дээд шүүхийн дэргэд байгуулагдсан Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран ажиллах, шүүгчдийг сургалтад хамруулах зэргээр харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхий шүүгч илэрхийлэв. Нагояагийн их сургуулийн профессорууд Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч тэднийг хүлээн авч уулзаж буйд баярлаж байгаагаа илэрхийлээд тус сургууль 1990-ээд оноос Азийн орнуудтай хууль эрх зүйн салбарыг сайжруулах тал дээр хамтран ажиллаж ирсэн, Монгол Улсын дээд шүүхтэй сургалт, судалгаа болон бусад чиглэлээр харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байна гэлээ.
Уулзалтад Япон Улсын Нагояагийн их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, Н.Баярмаа нар, мөн тус сургуульд магистрын зэрэг хамгаалсан Шүүхийн сургалт, судалгаа,мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг болон Дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Нагояагийн их сургуулийн професор Ёокомизо Дай, Мураками Масако, Мацуо Ёо, Мацуда Такафуми нар оролцсон юм.
| Нагояагийн их сургуулийн профессоруудыг хүлээн авч уулзлаа |
|
Б.БУЯНТОГТОХ:НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ХЗДХ-ИЙН САЙД Б.ЭНХБАЯРТ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН ДОТОР ТОМ ЦҮНХТЭЙ МӨНГӨ ӨГСӨН ГЭХ Б.НЯМЖАВ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |