Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэж буй төвлөрсөн дулаан хангамжийн үндсэн магистраль шугамуудын өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай газар дээр нь танилцаж халаалтын улирал эхлэхээс өмнө дуусгах талаар холбогдох чиглэлээр үүрэг даалгавар өгч ажиллалаа.
Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй 5А магистраль /“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-иас дулааны худаг ТК-1699 цэг хүртэлх 2Ф800 мм-ийн голчтой 2.8 км урт дулааны шугамыг 2Ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх дөрвөн багц ажлын гүйцэтгэл дунджаар 68 хувьтай байна.
Ажлын гүйцэтгэл бага удаашралтай байгаа Багц-1 буюу “Энерго сервис монтаж” ХХК-ийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Үүнд:
- “ДЦС-3” ТӨХК-ийн технологийн шугамуудтай давхцаж байгаа хэсгийн дулааны шугамын барилга угсралтын ажлыг наймдугаар сарын 20-ны дотор дуусгаж, Дунд даралтын станцыг есдүгээр сарын 01-нд ажиллагаанд залгах нөхцөлийг бүрдүүлэх,
Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй 8Б магистраль /нэгдүгээр хороолол Саппорогийн уулзваас аравдугаар хороолол Жаст ойлын шатахуун түгээх станц/ дулааны худаг ТК-802 дугаар цэгээс ТК-824 дүгээр цэг хүртэлх 2Ф500 мм-ийн голчтой 680 м урт дулааны шугамыг 2Ф600 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажил.
Тус дулааны шугамын ажлыг “РУТАН” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна. Дулааны шугам хоолой БНХАУ-ын хилээр орж ирээгүй байгаагаас шалтгаалан ажил удаашралтай байна. Шугам хоолой БНХАУ-ын хилээр нэвтэрч ажлын талбайд ирсэний дараа угсралтын ажлыг 10 хоногийн хугацаанд хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
- Ачаа тээвэртэй холбоотойгоор БНХАУ-ын хилээр орж ирээгүй байгаа Ф600 мм-ийн голчтой дулааны шугамыг дотоодын зах зээл болон ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс судлах,
- Шугамын барилга угсралтын ажлыг есдүгээр сарын 15-ны өдөр буюу халаалт залгахаас өмнө бүрэн дуусгаж ажиллагаанд залгах.
Мөн Улсын төсөв, Хөгжлийн банкны санхүүжилтээр 2014 оноос хойш хэрэгжиж өнөөдрийг хүртэл дуусаагүй, зогсонги байдалд орсон “ДЦС-4” ТӨХК-иас Узель-18 цэг хүртэлх Ф800 мм-ийн голчтой 4.2 км дулааны шугамыг газар дээр нь үзэж танилцлаа.
Уг дулааны төв магистраль шугам ашиглалтад орсноор I, X, XV, XXI хороолол, Жуков орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжирч, найдвартай ажиллагаа хангагдахаас гадна Бичил VII хороолол орчмын дахин төлөвлөлтийн 48.5 Гкал/ц, Баянхошуу дэд төвийн дахин төлөвлөлтийн 41 Гкал/ц-ийн дулааны хэрэглээг тус тус хангах боломж бүрдэх юм.
Харин “БСД-Од” ХХК-ийн гүйцэтгэж буй ажил дуусаагүй нөхцөл байдлаас шалтгаалан уг ажлын үргэлжлэл болох хоёрдугаар үе шатны ажлыг дуусган ажиллагаанд залгах боломжгүй болж, цаашид Улаанбаатар хотын дулаан хангамж доголдож хүндрэх нөхцөл байдал үүсэхээр байна
| Дулаан хангамжийн үндсэн магистраль шугамуудын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа |
|
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |