Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хөшигийн хөндийд цаашид бий болох ажлын байртай уялдуулж ямар төлөвлөлтүүдийг бий болгох ёстойг Засгийн газраар батлуулсан. Төлөвлөлт батлагдсан үеэс инженерийн дэд бүтцийн эх үүсвэр шугам сүлжээний ажлуудыг хийж эхэлсэн. Төлөвлөлт батлагдсаны дагуу тоо хэмжээ гарч ирж байгаа бөгөөд түүнтэй уялдуулж тухайн газар цэвэрлэх байгууламж барих эх үүсвэр, цахилгаан дулааны ажлын зургуудыг хийсэн. Энэ дагуу Хөшигийн хөндий дэх онгоцны буудлын Шинэ зуун мод хот хавийн инженерийн дэд бүтцийн ажлын зураг эцэслэгдэн батлагдаж, техникийн шийдэл болон төсвийг тооцоолсон. Эхний ээлийн инженерийн дэд бүтэц 498 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж гарч ирсэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэхтэй холбоотой судалгааг бид хийж, Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх Засгийн газрын тогтоол албажиж эцэслэн батлагдлаа. Гэхдээ маргааш шууд төрийн байгууллагууд нүүгээд эхэлнэ гэж ойлгож болохгүй. Инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэж байж барилга барина. Юу ч үгүй газар барилга барьж болохгүй шүү дээ. Ирэх жилээс бид бодитой судалгаа хийнэ. Төрийн байгууллагуудыг нүүлгэж ажлын байрыг нь барилаа гэхэд хаана амьдруулах, гэр бүл нь хаана ажиллах, хүүхдүүд нь хаана сурч боловсрох гээд олон асуудал бий.
Ирэх баасан гаригт Хөшигийн хөндийн нисэх буудлыг тойрсон инженерийн шугам сүлжээний ажлыг эхлүүлнэ. Үүнд зориулж энэ жилийн төсөвт 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Эхний ээлжид ариутгах татуурга, цэвэр усны шугам сүлжээний ажлыг эхлүүлэх гэж байна. 2023 оны төсөв 200 гаруй тэрбум төгрөг суулгаж бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн" гэлээ.
| Б.МӨНХБААТАР: Төрийн зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх шийдвэр гаргалаа |
|
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |