Санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (АНДМУТБ)-ээс Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотод “Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дахь удаагийн жилийн уулзалт”-ыг 2022 оны долдугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тус уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон холбогдох албан тушаалтнууд Монгол Улсыг төлөөлөн ФАТФ-ын Зөвлөмж 15-ын үнэлгээг амжилттайгаар хамгаалж оролцсон.
ФАТФ-ын Зөвлөмж 15-ын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарт зохистой эрх зүйн орчныг бүрдүүлж, инновацийг дэмжсэн, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоо бүхий нэгдсэн зохицуулалтыг бүрдүүлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлд шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос Монгол Улсын Дахин үнэлгээний тайлан, тодруулгыг Зөвлөмж 15-ын хүрээнд тухай бүр АНДМУТБ-т хүргүүлж, техник зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр идэвхтэй ажиллалаа. Үүний үр дүнд АНДМУТБ-ийн 25 дахь удаагийн жилийн уулзалтаар Монгол Улсын Дахин үнэлгээний тайланг гишүүн орнуудаар хэлэлцүүлж, баталсан бөгөөд үүний үр дүнд Зөвлөмж 15-ын үнэлгээг нэг шатаар амжилттай ахиулав.
Ингэснээр АНДМУТБ-ийн 25 дахь удаагийн жилийн уулзалтаар Монгол Улсыг ФАТФ-ын Зөвлөмж 15 (Шинэ технологи)-ын үнэлгээг ахиулсан анхны ФАТФ-ын гишүүн бус орон болсныг онцоллоо.
Мөн АНДМУТБ-ийн урилгаар 25 дахь удаагийн ээлжит хуралдаанд тус Хорооны дарга Д.Баярсайхан, Мөнгө угаахтай тэмцэх албаны ахлах хянан шалгагч У.Ганчимэг, мэргэжилтэн Б.Цолмонтуяа нар гишүүн орнуудад Монгол Улс виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн салбарт ФАТФ-ын шаардлага, олон улсын стандартыг нэвтрүүлсэн туршлагаас хуваалцаж, холбогдох илтгэл, тайланг амжилттайгаар тавив. Илтгэлийг төгсгөлд АНДМУТБ-ийн дарга болон бусад улс орнуудын төлөөлөл Монгол Улс ФАТФ-ын техник зөвлөмжийн үнэлгээг ахиулж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр гаргасан ахиц дэвшлийг онцлон сайшааж, баяр хүргэлээ.
ФАТФ-ын 40 Зөвлөмжийн 25 нь Санхүүгийн зохицуулах хороонд шууд болон шууд бусаар хамааралтай байдаг ба Зөвлөмж 15-ын үнэлгээг “хагас хэрэгжсэн” гэж 2021 онд үнэлснийг “дийлэнх нь хэрэгжсэн” болгож, 1 шатаар амжилттай ахиулснаар Монгол Улс ФАТФ-ын нийт 40 техник зөвлөмжийн 39-ийг “бүрэн хэрэгжсэн” болон “дийлэнх нь хэрэгжсэн” үнэлгээтэй болж ахиц гарч буй юм
| Монгол Улс ФАТФ-ын гишүүн бус орнуудаас зөвлөмж 15-ын үнэлгээг ахиулсан анхны улс боллоо |
|
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |