Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Атрын IV-р аян-Эх орны эрүүл хүнс" уриатай "Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан" үндэсний чуулган өнөөдөр хоёр дахь өдрөө "Төмс, хүнсний ногоо, зоорийн аж ахуй эрхлэгчдийн улсын зөвлөгөөн", "Жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөн"-өөр тус тус үргэлжилж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан "Жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөн"-ийг нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр "Жимс жимсгэнэ нь тариалснаас хойш үр жимсээ өгтөл гурваас доошгүй жил шаарддаг, олон жилийн уйгагүй хөдөлмөр, хөрөнгө санхүүжилт, шинжлэх ухааны үндэслэл бүхий арга технологитой тул төрийн дэмжлэг, урт хугацаат хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай салбар гэдгийг ойлгож анхаарал хандуулан ажиллаж байна" гэдгээ онцлон хэлэв.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь "Жимс, жимсгэнийн салбарын өнөөгийн байдал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний танилцуулга, шийдэл"-ийн талаар танилцууллаа. Энэхүү үйл ажиллагаатай зэрэгцэн "Төмс, хүнсний ногоо, зоорийн аж ахуй эрхлэгчдийн улсын зөвлөгөөн" болж буй.
Тус зөвлөгөөнд сайд З.Мэндсайхан "Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, хэрэгжүүлэх арга хэмжээ, цаашдын зорилт"-ын талаар танилцуулсан бол бусад илтгэгчид "Дэлхийн хүн амын хүнсний хангамж, зохистой хэрэглээ", "Газар тариалангийн мэдээллийн цахим систем, мөшгөх тогтолцоо", "Хүнсний ногооны сорт сонгох, таримлын сэлгэн тариалалтад анхаарах асуудлууд" сэдвээр илтгэл тавилаа.
Зөвлөгөөнд оролцож буй хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн төлөөлөл сайд З.Мэндсайханаас тулгамдаж буй асуудлаар асуулт тавьж, санал солилцлоо.
| Тариаланчдын улсын зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |