Монголын Ипотекийн корпорацыг ипотекийн зээлд зуучлал үзүүлснийхээ төлөө хүүгийн 2-3 хувийг авдаг байдлаа таслах зогсоох шаардлагатай талаар Засгийн газар Монгол банканд шаардлага хүрээлгэх талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж байна.
Тэрбээр “Засгийн газар Монгол банктай хамтран иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах зорилготой төслийн 2013 оны зургаадугаар сараас эхлүүлсэн Энэ хугацаанд өнгөрсөн 2013 оноос хойш нийтдээ 5.2 их наяд төгрөгийг ипотекийн зээлд зарцуулжээ.Өмнө нь ипотекийн зээлийн хүү найман хувь байдаг байсан. Тэгвэл банкнуудад дөрвөн хувийн хүүтэй эх үүсвэрийн Монгол банк өгдөг цаашаа банкнууд орон сууцны ипотекийн зээл хийдэг байсан. Энэ хооронд 2.9-3 хувь нь нэмэгдэл болж ирдэг.Өөрөөр хэлбэл бид таван хувийн хүүтэй авч болох байсан зээл намйан хувийн хүүтэй иргэдийн гар дээр очиж байна. Одоо зургаан хувийн хүүтэй болсон боловч 1.6 орчим хувь шимтгэл маягаар ипотекийн корпорац авдаг. Санхүүжилтийн их үүсвэр нь Монгол банк нь гардаг. Ипотекийн зээл гаргадаг их компани банкны нэрэн дээр байгаа. Ипотекийн зээлийн хүүг бууруулах зорилготой арга хэмжээг авах дүрэм журамд өөрчлөлт оруулах, санхүүгийн дарамт бууруулах Монгол банкнаас гарсан санхүүжилтийг ямар нэгэн компаниар дамжуулж гэрээ хийж иргэдэд өгснийхөө төлөө хэдэн хувийн хүү нэмж авдаг тогтолцоог нэн даруй өөрчлөх хэрэгтэй байна. Монголын ипотекийн корпорац зээлийн шимтгэл гэж 1.6 хувийг зээл бүрээс авдаг. Хэрэв тэд санхүүжилтээ өөрсдөдөө босгосон бол өөр хэрэг. Гэтэл одоо Монгол банкнаас нэг хувийн хүүтэй санхүүжилтийг зургаан хувиар олгож байгаа нь иргэдэд дарамт учруулж байна. Энэ байдал олон жил явсан байна бид иргэдтэй адил эхний жилүүдэд төрийн оролцоотой ААН байгууллагууд ипотекийн байгуулга гэж явж байна гэж бодсон.Би хотын дарга байхдаа энэ асуудлын ярьж байсан. Одоо гарсан өөрчлөлт гэвэл нийт санхүүжилтийн 90 хувийг Монгол банкнаас хийдэг байсан бол одоо арилжааны банк 40 хувийг Монгол банк 60 хувийг нь хийж байгаа. Монгол банкны эх үүсвэр нэг хувийн хүүтэй, арилжааны банкнууд дөрвөн хувийн хүүтэй, арилжааны банкнууд дөрвөн хувийн хүүтэй байсан ч энэ энэ буух боломжтой гэж үзэж байгаа. Шууд татан буулгах хаах төрд шилжүүлэхийг ярьж байгаа асуудал биш. Монгол банк ипотекийн зээлийн журмыг өөрчлөх ёстой. Ипотекийн корпорац орон сууцны зээл тус бүрээс 1.6 хувийн хүү авсаар байна. Энэ зээлийн зохион байгуулалтыг илүү сайжруулан, зардлыг нь бууруулах ёстой. Түүнээс төр ипотекийн компани эзэмших тухай би яриагүй” гэв
| С.АМАРСАЙХАН: Монголын ипотекийн корпорац ипотекийн зээл авсан иргэдээс өндөр шимтгэл авч байна |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |