Улаанбаатар хотын Захирагчийн алба болон Итали Улсын Үндэсний судалгааны зөвлөл өнөөдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны гэрээ байгуулахад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Ботта, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын төлөөлөл болон “3R4UB” төслийн баг, хамт олон болоод бусад албаны төлөөлөл оролцсон юм. Талууд Европын холбооны санхүүжилтээр 3R4UB төслийг ирэх жилүүдэд хамтран хэрэгжүүлнэ.
Тус төсөл нь Улаанбаатар хотын хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах гэх гурван дадлыг төлөвшүүлэх байдлаар хог хаягдлын тогтвортой менежментийг хангах зорилготой аж. 3R4UB төслийн хүрээнд хог хаягдлын хяналт, удирдлагын тогтвортой байдлыг хангах загварыг үндэсний хэмжээнд бий болгон хэрэгжүүлэхээр зорьж буй бөгөөд тус төсөл нь Монгол болоод Итали Улсын төрийн байгууллага, аж ахуй нэгжийн хамтын ажиллагаанд суурилан хэрэгжих юм.
Тодруулбал, төсөлд Итали Улсын талаас хүрээлэн буй орчны эрүүл ахуйн хяналт, удирдлагын асуудал хариуцсан Үндэсний судалгааны зөвлөл болон тус улсын төрийн 100 хувийн хөрөнгө оруулалт бүхий хогны менежментийн Метеллия сервици компани оролцох бол Монголын талаас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэс төлөөлөн, БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран ажиллана. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд “Төслийн хүрээнд хийх хогны менежментийг боловсронгуй болгох, хогийг ангилан ялгах ажил маш чухал. Үүнээс гадна инженер, техникийн ажилчдыг бэлтгэх, чадваржуулах, хоёрдогч түүхийн эдийг цаашид зөв ашиглах тал дээр анхаарч ажиллана” гэлээ.
| Улаанбаатар хотын хог хаягдлыг бууруулах зорилго бүхий гэрээг байгууллаа |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |