Цахим хөгжил, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран иргэдийн харилцаа холбоо, мэдээллийн технлогийн чадварыг сайжруулах чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулсанаар талууд иргэдийн тоон бичиг үсгийн чадавхыг нэмэгдүүлэх, цахим орчны зөв, зохистой хэрэглээг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулан эмзэг бүлгийн иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, зорилтот бүлгийн тоон бичиг үсгийн мэдлэгтэй холбоотой одоо байгаа нөхцөл, сорилтуудын талаар судалгаа хийх, тоон бичиг үсгийн ур чадварын хүрээ, түүнийг Монгол Улсад хэрэглэх боломжийн талаар харьцуулсан судалгаа хийх зэргээр хамтран ажиллана.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь “Цахим Үндэстэн” дунд хугацааны бодлогын баримт бичигтээ дижитал дэд бүтэц, цахим засаглал, кибер аюулгүй байдал, тоон бичиг үсгийн боловсрол, инновац ба дижитал контент үйлдвэрлэл болон үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн зургаан зорилт дэвшүүлсэн бөгөөд иргэдийн тоон бичиг үсгийн чадавхийг дээшлүүлэх, цахим хүртээмжийн ялгаатай байдлыг арилгаж, хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх зорилгын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт хамтран ажиллахаар болж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсад өрнөж буй цахим шилжилтийг дэмжих замаар хөгжлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр зорьж байна. Тодруулбал, 2030 он гэхэд хүн бүрийг интернэт холбогдох боломжоор хангах, интернэт орчин дахь хүний эрхийн зарчмуудыг баталгаажуулах, цахим хөгжлөөс урган гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, хамгийн эмзэг бүлгийнхний эрх ашгийг хамгаалахад анхаарах аж. Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь өөрийн “Дижитал стратеги”-ийн дагуу ядуурлыг арилгах, бүтцийн өөрчлөлтийг хурдасгах, аливаа бэрхшээл, гамшигт бэлэн байх чадавхийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах дижитал технологийг судлан туршиж, түгээн дэлгэрүүлэх замаар уян хатан, ил тод, үр дүнтэй түншлэл бий болгохыг зорьж байна.
| Цахим хөгжил, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |