Урлаг судлаачид мангаг Шинто шашны ханын зургаас үүсэлтэй хийгээд Японы уран зургийн түүхтэй салшгүй холбоотой "урлаг" гэж үздэг. Манга бол домог зүй, эртний болон дундад зууны үеийн түүх, бурхад, будда, самурай, үзэсгэлнэт эелдэг хүмүүсийн тухай зурагт өгүүллэг бүхий эртний Японы амьдралын янз бүрийн нөхцөл байдлыг олон тооны үзэгдэл жанруудаар толилуулж болдгоороо онцлогтой жинхэнэ нэвтэрхий толь юм. Манга нь Японы зурагт ном ба комикс ном гэж хэлж болох ч комикс номноос бага зэрэг ялгаатай нь олон зуун амьтан, ургамал, зэвсэг, тулааны урлагийн техникийг нарийвчлан харуулсан ёс заншил, гар урлал, зугаа цэнгэлийн нэг төрлийн лавлах ном гэж үздэг.
Манга нь одоогийн хэв маягаа XIX зуунаас олж авсан ба дэлхийн хоёрдугаар дайны (1940-өөд оноос) дараа бүрэн утгаараа хөгжиж эхэлсэн. Азийн уран бүтээлчдийн тухай европын урлаг судлаачдын ном зохиолуудын анхных нь болох Эдмон де Гонкорын “Хокусай” нэртэй монограф 1889 онд Парист хэвлэгдэн гарчээ.
Кацусика Хокусайг сонирхох явдал анх 1860 оноос эхэлсэн гэж үздэг. Францын дизайнер, сийлбэрч Феликс Бракемон гэгч Хокусайн судалбар зургуудаас бүрдсэн “Манга” хэмээх номыг 1860 оны үед Францын бусад зураач, мэргэжлийн хүмүүст анх танилцуулсан түүхтэй. Тиймээс ч Хокусайн баялаг уран бүтээлээс бүрдэх “Фүжи уулын 36 үзэгдэл”, “Фүжи уулын үзэгдэл 100 үзэгдэл” гэх зэрэг өнгөт дардас цуврал зургууд болон бусад судалбар, таталбар зургуудын цуглуулга “Манга” гэх ном нь өрнөдөд ихэд алдаршжээ. Импрессионист зураач Эдгар Дегагийн бүтээлийг судлан үзэхэд, “Балет”, “Морины уралдааны үеэр”, “Биеэ угааж буй эмэгтэйчүүд” зэрэг бүтээлүүдийнх нь сэдвийн сонголт, дүрслэлийн арга барил, зохиомжийн шийдэл нь Хокусайн уран бүтээлийн нөлөө тод ажиглагддаг. Японы урлаг судлагч Тайчиро Кобаяши бичихдээ Дегагийн уран бүтээлд гол нөлөө үзүүлсэн хүнийг Кацусика Хокусай хэмээсэн байдаг. 1860 оны үед Дега анх Феликс Бракемоноос Хокусайн “Манга” номыг авч бишрэх болсон гэдэг. Японы хамгийн алдартай зураач Кацушика Хокусай нь 30 гаруй мянган уран бүтээл туурвисан ба Модон бар, уран зургийн төрлүүдээр бүтээлээ турвидаг байжээ. Түүний алдартай уран бүтээлүүдээс дурдвал Фүжи уулын 369 байгаль бөгөөд энэхүү бүтээлүүд нь модон бар дээр хийгдсэн Фүжи уулыг олон талаас нь зурж байжээ. Япон зураачдын нэгэн адил Манга хийж байсан ба Хокусай Манга гэх алдартай бүтээлдээ 40 гаруй мянган хүний толгой зурж байжээ. 1999 онд Америкийн Life сэтгүүл дээр өнгөрсөн 1000 жилийн хамгийн хөдөлмөрч хүний нэгээр тодорсон байдаг.
| “Манга-Хокусай Манга” үзэсгэлэн нээгджээ |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |