Бага хурлыг НЗДТГ-ын Цэргийн штабын 100 жилийн ойг угтан зохион байгуулсан юм. Онолын бага хурлын хүрээнд “Цэргийн штабын үүсэл хөгжил, дайны жилүүдэд гүйцэтгэсэн үүрэг”, “Зэвсэгт хүчний бодлого үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэлт, цаашдын чиг хандлага” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавив.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн штабын үүсэл, хөгжил, түүхэн замнал, үүргийн талаар хэлэлцлээ. Мөн Цэргийн штабт тулгарч буй асуудал, цаашид шийдвэрлэх алхмуудыг хэлэлцэж, өнөөдөр уригдан ирсэн ахмад үеийнхнээс туршлага судлах, тэдний ололт, амжилтыг хуваалцсан юм. Тухайлбал, дайны дараах социализмын үед Цэргийн штабын үүрэг маш өргөн байсан. Гамшгийн, цэрэг, иргэний хамгаалалтын бүх ажлыг дангаараа гүйцэтгэдэг байлаа. Ардчиллын үе буюу 1990-ээд оноос хойш эргээд хумигдсан. Алба хаагчид орон тооны бус цомхотголд орж, нэг, хоёр хүний хэмжээнд тухайн том ажлуудыг гүйцэтгэх болсон байдаг. Харин 2016, 2018 онд маш ололттой, эрх зүйн шинэчлэлтийн он жилүүд байсан. Цэргийн штабын түүхэн хөгжил сэдвийн дор онолын бага хурал явагдаж байгаа учир 1930-аад оны БНМАУ-ын харьяа ардуудыг цэргийн алба хаах тухай дүрэм, хуучин хэрэглэдэг байсан цэргийн батлах, цэрэгт татагдсан алба хаагчийн карт зэрэг түүхийн сонирхолтой баримтуудыг энд дэлгэн тавьсан байна” хэмээлээ.
Багануур дүүргийн Цэргийн штабын дарга З.Майдар “Цэргийн штабуудын түүхэн сургамж, цэрэг дайны үед үүрэг гүйцэтгэж явсан үеийн түүхийг уялдуулж энэхүү онолын бага хурлыг зохион байгуулж байгаад баяртай байна. Орон нутагт иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчнийг сурталчлах ажиллагааг хэрэгжүүлэх гол байгууллага нь Цэргийн штаб байдаг. Ахмад үеийнхэн туршлага, сургамжаа залуу үедээ ярьж байгаа нь өнөөдрийн онолын бага хурлын гол ач холбогдол гэж дүгнэж байна” хэмээн ярилаа.
Бэлтгэл хурандаа Г.Янжив “Би 1980-2008 оны хооронд нийслэл, дүүргийн Цэргийн штабт ажилласан. Өнөөдөр байнгын бүрэлдэхүүнтэйгээ уулзаж, онолын бага хуралд оролцож буйдаа их баяртай байна. 1925 онд Нийслэлийн Цэргийн штаб байгуулагдсанаас хойш хийж гүйцэтгэсэн ажлыг баримттай, судалгаатай танилцууллаа. Бага хурлаас харахад нийслэл, дүүргийн цэргийн штабууд орон тоо, бүтэц, зохион байгуулалтын хувьд бэхэжсэн байна” гэлээ.
НЗДТГ-ын Цэргийн штаб нь Төрийн цэргийн бодлого, Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчлан таниулах, батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, өсвөр үе, хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч, үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэх, төрийн халамж үйлчилгээг иргэдэд хүргэх зэрэг олон чиглэлд үндсэн үйл ажиллагаа явуулж ирсэн юм.
| “Нийслэлийн Цэргийн штабын түүхэн замнал, цаашдын чиг хандлага” сэдэвт бага хурал боллоо |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |