Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Эстони Улсын “Цахим Засаглал”-ын академийн гүйцэтгэх захирал, ноён Ханнес Астокийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр технологийн хөгжил улс орнуудын хил хязгаараас үл хамааран хурдацтай ахиж дэвшиж байгаа энэ цаг үед цахим санал хураалт (Internet voting)-ыг нэвтрүүлэх нь цаг хугацааны асуудал болж байгааг тэмдэглээд иргэдийг хаана байгаа газраасаа, газар зүйн байршил үл харгалзан сонгох эрхээ эдлэх боломж бүрдүүлж, сонгуулийн нууцлалын зарчмыг сайтар хангаж,цахим санал хураалтыг нэвтрүүлэх нөхцөл, боломж, шийдлийн талаар хийсэн судалгаа, гаргасан санал, дүгнэлтийг Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хуралд хүргүүлсэн байгаа. Дэлхийн бусад орны сайн туршлагыг судалж, ОХУ, АНУ, БНСУ-д очиж ажилласан. Цахим санал хураалтыг амжилттай хэрэгжүүлж байгаа Эстони улсын туршлагыг сонирхож байгаагаа илэрхийлэв.
Дэлхийн улс орнуудаас цахим санал хураалтыг үндэсний хэмжээнд бүрэн дүүрэн амжилттай нэвтрүүлж, бүх сонгогчдодоо боломж олгосон цорын ганц улс нь Эстони юм. Тус улс дижитал шилжилтийг 20 жилийн өмнө амжилттай нэвтрүүлсэн төдийгүй манай улсын “E-Mongolia” системийг хөгжүүлэх эхлэлийг тавихад дэмжлэг үзүүлжээ. Дэлхийн 130 гаруй улс, 230 гаруй байгууллагатай хамтын ажиллагаатай Эстонийн цахим засаглалын академийн гүйцэтгэх захирал, ноён Ханнес Асток Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо интернэт санал хураалтын талаар судалгааны ажил эхлүүлж байгаа нь маш зүйтэй, цаг үеэ олсон асуудал гэдгийг онцлоод хамтран ажиллахад татгалзах зүйлгүй, өөрийн орны туршлагаас хуваалцахад бэлэн гэдгээ хэлсэн юм.
Ийнхүү уулзалтын үр дүнд талууд сонгуулийн үйл ажиллагаанд цахим санал хураалтыг нэвтрүүлсэн сайн туршлагын талаар мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллахаар боллоо.
| Цахим санал хураалтын асуудлаар туршлага судалж, хамтран ажиллахаар боллоо |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |