Сүхбаатарын талбайд өчигдөр залуус “Ажлаа хий” жагсаалын зохион байгуулсан билээ. Жагсаал хийж байсан иргэд болон цагдаагийн байгуулга хооронд мөргөлдөөн гарч иргэдийн барьсан талаар мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар эрүүгийн цагдаагийн газраас мэдээлэл хийж байна.
Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга Р.Отгонжаргал “Жагсаал өглөө 10:00 цагаас тайванаар эхэлсэн. Энэ жагсаал анх зохион байгуулахдаа зөвшөөрөл авсан жагсаал байгаагүй. Цагдаагийн байгууллагаас жагсаал хийж байгаа залууст иргэдийн эрх чөлөөнд халдахгүй байхыг сануулсан. Залуучуудад үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь үлдээсэн. Жагсаалд оролцогчид орой 18:00 цагаас хойш нийтийн буруу үйлдэлд турхирсан үйлдэл хийж эхэлсэн. Сүүлдээ цагдаагийн байгууллагын албан хаагчийн тавьсан шаардлага биелүүлээгүй, төрийн тусгай газарт халдах гэсэн. Мөн цагдагийн албан хаагчийн биед халдсан. Жагсаалд өсвөр насны залуучууд, хүүхдүүд байсан. Шөнийн 03:00 цагт албадан явуулж тараах ажиллагаа явуулсан. Шаардлагын үйл явцад 20 иргэнийг түр саатуулан шалгаж байна. Мөн 18 иргэнийг эрүүлжүүлсэн. Саатуулсан иргэн дунд бага насны хүүхэд байхгүй. Оройны 18:00 цагийн орчимд нэг эмэгтэйн толгой хагарсан хоёр оёдол тавиулсан, шалгаж байгаа. Бүх иргэдийн иргэний үнэмлэхийг шалгах боломж байгаагүй. Бид зүгээр зогсож байсан хүмүүсийг барьж хориогүй. Цагдаагийн байгууллагын зүгээс олон удаагийн сануулга явуулсан , тайван жагсаал хийхийг нь зөвшөөрсөн боловч орой болоход тайван жагсаал өөр хэлбэрт шилжсэн тул баригдсан иргэдийг түр хугацаагаар саатуулж байна" гэв.
| Р.ОТГОНЖАРГАЛ: Нэг эмэгтэйн толгой хагарсан, 20 иргэнийг түр саатуулан шалгаж байна |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |