Ардчилсан намын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанд Ардчилсан намын 1348 төлөөлөгч оролцохоос 1203 төлөөлөгч хүрэлцэн ирж санал өгсөн байна. Ингээд 99.9 хувийн саналаар Х.Баттулга Ардчилсан намын даргаар сонгогдлоо.
Тэрбээр “Монгол Улсад Ардчилсан нам байгуулагдсан өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын ардчиллын түүхэн багана болсон Ардчилсан намыг хагалан бутаргах, дор байлгах хөндлөнгийн хүсэлд хөтлөгдсөн бусармаг үйлдэл санаархлыг Ардчилсан намын даргын сонгуульд оролцсон төлөөлөгчид итгэлтэйгээр санаа өгсөн бүх гишүүдэдтаслан зогсоолоо, талархал илэрхийлье. Та бүхний санал идэвх оролцоо нийгэмд Ардчилсан нам нэгэн цул байгааг илтгэн харууллаа. Ардчиллын бат цайз нь тамга тэмдэг биш үзэл баримтлал итгэл үнэмшлээрээ нэгдсэн гишүүд болохын та бүхэн тодоор батлан илэрхийллээ. Ардчилсан нээлттэй нийгэм, чөлөөт зах зээл ,хуулийн засаглал, хүний эрх чөлөө нь монголчуудын маань хэв маяг амьсгалах агаар болоод 32 жил болж байна. Эдийн засгийн тогтвортой хөгжил , санхүүгийн тусгаар тогтнолд бүрэн дүүрэн хүрч амжаагүй яваа нь нэн тэргүүний асуудал болж байна. Одоо бид нэгнээ буруутгахаас илүү ажилгүйдэл, ядуурал, хоцрогдолтой тэмцэж тусгаар тогтнолтой ардчилсан тогтолцоогоо эдийн засгийн чадамжаар бэхжүүлэх нь хамгаас чухал болж байна. Бидний тэмцэл бол үгээгүй ядуурлаас хөгжил дэвшил, чинээлэг амьдралд монголчуудыг нийтээр аваачихын төлөөх ялалт байх болно. Ирэх жилүүдэд монголчууд нийтээрээ хэзээ ч байгаагүй нэгдэлтэйгээр ядуурлыг ялан дийлэх ёстой. Ажилгүйдэл нүүрлэж, үнийн өсөлт, төгрөгийн уналт болж, цалин бүр иргэнд хангалтгүй байна. Монгол Улсын уламжлал утга санаа сэргээн мандуулагч, залгамжлагч, тээгч, улс төрийн хүчин болгохын тулд ардчилсан нам маань 2024 оны сонгуульд ялж улс иргэдийг амар амгалан эрүүл саруул, боловсролтой, хангалттай цалин орлоготой, хөгжингүй амьдралд хүргэх тэмцлийг одоогоос эхлэн эрчимжүүлэх шаардлагатай болж байна.Ардчилсан намын ойрын зорилго нь үзэл бодол сэргээн тодотгож, зорилго зорилтоо иргэд оногчдод маш ойлгомжтойгоор түгээх юм. Эрх баригч нам маань саяхан зүүнийг үзэл баримтлалын хүчтэйгээр илэрхийлж байгаа бол бид мөн адил барууны үзлээ тунхаглах, тууштай баримтлах шаардлагатай байна. Бид халамжийг шүтэх үзлээс ангижирч, ажлын байр, цалинг дээдлэгч бүтээмжтэй төрийг удахгүй урлах болно. Халамжийг гарцаагүй шаардлагатай хүнд хүртээсэн шиг хүртээх халамжийг хавтгайруулахаас сэргийлнэ. Орчин цагийн хандлагатай хөл нийлүүлэх, шинжлэлийг уламжлалттай хослуулах замаар иргэдийн олонхын дэмжлэг бидэнд тулгараад байна” гэлээ.
| Х.БАТТУЛГА: Бид халамжийг шүүх үзлээс татгалзаж ажлын байр, цалинг дээдлэгч бүтээмжтэй төрийг удахгүй урлах болно |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |