Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулийн Газар зүйн багш Х.Сувдаа 11 сая 817 мянган төгрөгийн төсөл бичиж газар зүйн кабинеттай болсон байна. Түүнээс кабинетаа хэрхэн тохижуулсан талаар тодрууллаа.
-Кабинет тохижуулах санааг хэзээ гаргасан бэ. Төсөв нь хаанаас батлагдсан бэ?
-Би 55 дугаар сургуульд 23 дахь жилдээ багшилж байна. "Хүүхдүүдэд зориулсан газар зүйн кабинеттай болох юм сан" гэж олон жил хүсэж, мөрөөдөж байлаа. Хоёр жилийн өмнө төсөл бичээд олон байгууллагуудтай хамтарч ажиллахаар хөөцөлдсөн. Гэвч цар тахлын улмаас нааштай хүлээж авах газар цөөн байлаа. Харин "Цубука" компани санал хүсэлтийг минь хүлээн авч, сургуультай маань танилцаад 11 сая 817 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаар төслийг дэмжсэн.
-Хэдий хугацаанд кабинетаа тохижуулсан бэ?
-Хоёр сарын хугацаанд тохижуулж энэ сарын 9-нд албан ёсоор нээсэн. Хуучин манай сургуульд албан ёсны газар зүйн кабинет байгаагүй. Багш нар сургалтын хэрэглэгдэхнүүдтэй ангиудад хичээл ордог байсан. Сургалтын хэрэглэгдэхүүн зардаг дэлгүүрүүдэд хил хаасантай холбоотойгоор хичээлийн хэрэглэгдэхүүн дутмаг байна. Хил нээгдэхээр танхимаа илүү сайхан болгож тохижуулахаар төлөвлөж байгаа. Манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг онцлогтой учраас багш нь хүүхдүүддээ хэлж, заагаад өнгөрөх биш. Тэдэнд аливаа зүйлийг биетээр үзүүлж, харуулж, мэдрүүлж хичээл заавал илүү үр дүнтэй байдаг. Тийм учраас заавал кабинеттай болохыг хичээсэн.


-Танай сургуулийн хүүхдүүд маш их баярлаж байгаа байх. Хүүхдүүд нь танд урмын үг хэлсэн үү?
-Хүүхдүүд маш баяртай байгаа. Хоёр өдөр кабинетад хичээллэсэн. Тэр үед хүүхдүүдийн сэтгэл хөөрч, баяртай, хичээлдээ дуртай болж байгаа нь мэдрэгдсэн. Хүүхдүүдийн баярлаж байгааг харах сайхан байлаа. Мөн эцэг, эхчүүд цахимаар баяр хүргэж, урмын үг хэлсэн. Одоо ч тасраагүй баярлаж, талархаж байгааг илэрхийлсээр байна. Ирэх нэг дэх өдрөөс орон даяар цахимаар хичээллэж байгаа. Тийм учраас хүүхдүүд танхимд хичээллэхийг тэсэн ядан хүлээх байх.
-Тус кабинетад хэчнээн хүүхэд хичээллэх вэ?
-6-12 дугаар ангийн 260 гаруй хүүхэд газар зүйн танхимд хичээлээ үзнэ.

-Газар зүйн кабинетыг тохижуулах санааг яаж олсон бэ?
-Энэ хугацаанд сургуулийн багш нар, хамт олон минь их тусалсан. Сургуулийн удирдлагуудтай ярьж ойлголцоод тохижуулах санаагаа нэгтгэсэн.
-Газар зүйн кабинеттай болох мөрөөдлөө биелүүлсний дараа танд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Үнэхээр сайхан, сэтгэл хангалуун байна. Сайхан орчинд ажиллаж, хүүхдүүдэд мэдлэг түгээх сайхан байна. Ажиллах урам, зориг нэмэгдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сайхан орчинд сурч, хүмүүжихэд тусалсан хүмүүст дахин баярлалаа.
.jpg)
| Х.СУВДАА: Мөрөөдлийнхөө танхимд хичээлээ зааж, хүүхдүүдээ баярлуулах сайхан байна |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРВИТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |