Сүүлийн жилүүдэд нэг орон сууцыг олон хүнд худалдсан, захиалсан орон сууц нь ашиглалтад ороогүй олон жил болсон, орсон ч комисс хүлээж аваагүй, худалдаж авсан байр нь банкны барьцаанд байсан гэх мэт тохиолдлоор иргэд их хандаж байна. Ямар ч тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулна. Энэ нь ихэвчлэн Иргэний хуулийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээний хэлбэртэй байна.
(1).jpg)
-Ашиглалтад ороогүй буюу барилгын төсөлд захиалга өгч байгаа тохиолдолд Иргэний хуулийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байж болно.
-Энэ тохиолдолд захиалагчийн зүгээс үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу алдангийн хэмжээг гэрээний үнийн 0.5 хувь хүртэл тогтоох эрхтэй.
-Ингэснээр ашиглалтад орох хугацаа хэтэрсэн хоног тутам алданги шаардах эрх хэрэгжих тул удаан хугацаанд мөнгөө "түгжигдэх" эрсдлээс хамгаална.
-Зарим гэрээнд алдангийн хэмжээ 0.01 гэх мэт хэт бага тогтоосон бөгөөд захиалагч талд ашиггүй нөхцөл гэж үзнэ.
-Орон сууцыг худалдаж буй тал өмчлөх эрхтэй эсэхийг шалгах, барилгын нэг төслийг хэд хэдэн компани хэрэгжүүлдэг тул захиран зарцуулах эрхгүй компанитай гэрээ байгуулах, эсхүл компанийн гүйцэтгэх захирал гарын үсэг зураагүй байх тохиолдол гарч байна.
-Энэ төрлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох тул танд гэрээний үндсэн дээр шаардах эрх үүсэхгүй. Иймд компанитай гэрээ байгуулж байгаа бол хуулийн этгээдийн гэрчилгээнд бичигдсэн гүйцэтгэх захирлыг гарын үсэг зурахыг шаардах хэрэгтэй.
-Барилга ашиглалтад орох хүртэл өмчлөх эрхийг компани хэрэгжүүлдэг бөгөөд зээлийн гэрээний барьцаанд тавих, давхар худалдах тохиолдол цөөнгүй гарч байна. Иймд хараахан ашиглалтад ороогүй орон сууц худалдан авсан бол Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх боломжтой.
-Та гэрээгээ бичгээр байгуулсан, нотариатаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн бол одоо төлбөр шилжүүлэх үеийн эрсдэлийг тооцох үлдлээ. Зарим тохиолдолд худалдагч тал өөр этгээдийн дансаар авах хүсэлт тавьдаг. Орон сууцны төлбөрийг зөвхөн гэрээний худалдагч талын албан ёсны дансанд тушааж, гүйлгээний утгыг оруулах ёстой.
-Иргэн, хуулийн этгээд аль нь ч байсан энэ зарчим үйлчилнэ. Ах, дүү, найз нөхдийнх нь дансанд шилжүүлэх нь хожим маргаан үүсвэл танд эрсдэл үүсэх боломжтой.
-Төгсгөлд нь, хэн нэгэн танд ер бусын ашигтай санал тавих, гэрээ байгуулахаас өмнө төлбөр төлөхийг ятгах зэрэг нь залилах үйлдлийн шинжтэй байж болох тул заавал хуульчид хандаж лавлаарай. Хэрэв энэ төрлийн гэрээний улмаас хохирсон гэж үзвэл манай фирмд хандаж хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой.
| ХУУЛЬЧИЙН ЗӨВЛӨГӨӨ: ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХАД ЮУГ АНХААРАХ ВЭ |
|
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРВИТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |