Монгол Улсын шинэ цагийн боловсролын эхлэлийг тавилцсан ууган их сургуулиудын нэг Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг тус сургуулийн үе үеийн удирдлага, эрдэмтэн багш, судлаачид, ажилтан албан хаагчид, нийт төгсөгчид mа бүхэндээ өргөн дэвшүүлье.
Монгол орныг шинэ нийгэмд хөтөлж, хөгжил дэвшлийн замд эргэлт буцалтгүй оруулсан Ардын хувьсгалтай нас чацуу тус сургууль нь 1921 онд Ардын цэргийн даргын сургууль нэртэйгээр 90 сурагчтайгаар анх байгуулагдаж, гал голомтоо бадраасан тэр цагаас хойш нэгэн зууны түүхийг бүтээж, сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, эх орноо гэсэн чин сэтгэлтэй, цэргийн эрдэм ухаанд төгс боловсорсон, бие бялдар, сэтгэлзүйн өв тэгш хүмүүжилтэй, ёс суртахууны өндөр төлөвшилтэй мянга мянган даргалах бүрэлдэхүүн, шилдэг сэхээтнүүд, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргаж, эдүгээ боловсролын салбарт хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын үндэсний хэмжээний томоохон их сургууль болтлоо өргөжин хөгжиж төлөвшсөн билээ.
Өнөөдөр тус сургууль нь Монгол Улсын аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах салбарын даргалах бүрэлдэхүүн, мэргэжилтнийг бэлтгээд зогсохгүй орчин цагийн нийгмийн эрэлт хэрэгцээг хангахуйц чадварлаг алба хаагчдыг бэлтгэн эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаагийн зэрэгцээ тус сургуулийн төгсөгчид эх орныхоо бүхий л салбарт эрдэм мэдлэг, авьяас билиг, өрсөлдөх чадвараараа шалгарч амжилттай хөдөлмөрлөж байгаа төдийгүй даян дэлхийд энх тайван, амар амгаланг тогтоох эрхэм хүндтэй үйлсэд манлайлан оролцож суу алдраа дуурьсгасаар байгаа нь эрдэмтэн багш, судлаачид, ажилтан албан хаагчид, сонсогч, төгсөгчид та бүхний хамтын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг бахархан дурдахад таатай байна.
Эрдэм мэдлэг, оюун ухаан шинэ зууны хөгжлийн түлхүүр болж буй XXI зуунд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олон mа бүхнийг боловсролын тэгш, чанартай үйлчилгээг үзүүлж, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, туршилт судалгаанд суурилсан шинжлэх ухаанч хөгжлийн түүчээ нь болон төлөвших эрдмийн их үйлсэд тань улам их амжилтыг хүсэн ерөөе!
Төр улсын минь гал голомт мөнхөд бадарч, түмэн олны минь үйл хэрэг ашид дэлгэрэх болтугай!
| МЭНДЧИЛГЭЭ |
|
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |