Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл”-өөр хийгдэж буй дөрвөн багц ажлын дулааны VIII магистралийн шугамыг өргөтгөн шинэчлэх ажлын явцтай танилцлаа. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй уг төслийн хүрээнд X хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэл 2.8 км шугам угсралтын ажил бүрэн дууссан төдийгүй үлдсэн 300 метрийн шугамын дулаалга болон нөхөн сэргээлтийн ажлыг 10 хоногийн хугацаанд дуусгах юм.
Цар тахлын нөлөөгөөр төслийн барилга угсралтын ажилд ашиглагдах ган хоолой болон бусад үндсэн тоноглолуудын нийлүүлэлт хил дээр саатсан хэдий ч шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүллээ. Ингэснээр тус шугамын дагуух I, X хорооллын бүх хэрэглэгчдийг хэрэглээний халуун ус болон дулаанаар хангаад байна.
Сайд Н.Тавинбэх “Олон жил яригдсан төв магистраль шугамуудыг өргөтгөх, шинэчлэх ажлыг энэ жил эхлүүлж чадсан. Эхний ээлжид Х хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэл шугамыг бүрэн шинэчиллээ. Цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, хөрөнгө оруулалтын хүндрэлтэй үед гүйцэтгэгч компани ажлаа амжилттай дуусгаж байна. Энэ шугамын ашиглалтын хугацаа дууссан төдийгүй өнгөрсөн оны өвлийн их ачааллын үед долоон удаа гэмтэл гарсан. Шугамыг шинэчилснээр ган хоолойн ашиглалтын хугацаа 25-30 жил байдаг. Энэ хугацаанд хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр доголдолгүй хангах юм. Тасралтгүй, найдвартай ажиллагаа хангагдаж байгаагаас гадна шинээр хэрэглэгч холбох боломжтой болж байна” гэдгийг онцоллоо.

Уг төсөл нь төвлөрсөн дулаан хангамжийн системд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа хийгдэж байгаа гаднын томоохон хөрөнгө оруулалт бөгөөд Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас манай улсын эрчим хүчний салбарт хамтран ажиллаж байгаа анхны төсөл гэдгээрээ онцлог юм.
Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл хэрэгжсэнээр Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах дунд хугацааны үндэсний хөтөлбөр /2018-2023/, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хангах, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бий болох орон сууцны хороолол, нийгэм ахуйн барилга байгууламжууд, бага, дунд чадлын халаалтын зуухтай газруудыг төвлөрсөн дулаанд холбох техникийн боломжийг бүрдүүлэх бөгөөд дулаан хангамжийн системд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж үр ашгийг дээшлүүлэх юм байна.
| Н.ТАВИНБЭХ: I, X хорооллын айлууд 25-30 жил дулааны эрчим хүчээр тасалдахааргүй болжээ |
|
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |