МҮОХ-ны “Тэргүүн дээд шагнал” гардуулах “Бөртэ Чоно-2025" ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдөр “Чингис” зочид буудалд болох гэж байна. Монгол Улсын спортын салбарын оны шилдгийн шилдгийг шалгаруулдаг МҮОХ-ны дээд шагнал болох “Бөртэ чоно” наадмыг 2003 оноос олгож эхэлсэн билээ. Энэхүү наадмын шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлтэй спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай гэдэг.
.jpg)
Харин МҮОХ-ны “Бөртэ Чоно” ёслол, хүндэтгэлийн нэр, хүнд жилээс жилд уруудаж, унаад байх шиг санагдах юм. Театрын тайз, циркийн манеж, музей, зочид буудал, телевизийн студи гээд жил бүр өөр газарт тус ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг болсон. Чухам яагаад жил ирэх тусам, тус ёслолын номинаци нь олон болоод байхад нэр хүнд нь унаж, уруудаад, спорт сонирхогчид төдийлөн ач холболдол өгөхгүй болсныг мэдэхгүй. Шилдгийн шилдэг тамирчдыг тодруулах санал асуулгад хамаг учир байж магадгүй юм.
Оны шилдэг тамирчнаар хэт олон тамирчин тодруулдаг болсон. Эрэгтэй гурав, эмэгтэй гурав, нийт зургаан тамирчныг “Шилдэг тамирчин”-аар тодруулдаг. Тэр бүхнээс “Оны шилдгийн шилдэг” тамирчин ялгарч тодорч харадахгүй байх шигээ. Мөн олон номинациудтай болсон нь толгой эргэхээр болжээ. Олимпын төрлийн шилдэг холбоо гэхэд гурван холбоо, олимпын бус төрлийн шилдэг холбоо мөн гурван холбоог шалгаруулж байна. “Шилдэг олимпын танхим”, “Олимпын зөвлөл”, “Олимп, паралимпын зүтгэлтэн”, “Спортын шилдэг сэтгүүлч”, “Спортын шилдэг бүтээн байгуулалт”, “Спортын шилдэг ивээн тэтгэгч байгууллага”, “Шилдэг шүүгч”,“Оны онцлох” гээд олон номаци, шагналтай болжээ.
Ер нь оны шилдгийн шилдэг тамирчныг шалгаруулахдаа олимп, тив, дэлхийн тэмцээнд оролцсон амжилт, эрэмбэ, чансааг тогтоож, тодорхойлох нь зөв байх. Азийн наадмын аварга тамирчин, Азийн наадмын мөнгөн медаль хүртсэн тамирчныхаа дор орж, “Оны шилдгийн шилдэг тамирчин” болж чадахгүй үлдсэн түүх бий. Түүнийг тайлбарлахдаа спортын төрлөөр дагнан бичдэг 50-80 гаруй сэтгүүлчдийн санал өгсөн байдлаар тодруулсан гээд өнгөрсөн билээ. Миний хувд 20 гаруй жил спортоор дагнан бичиж байгаа хэдий ч, “Оны шилдэг тамирчин”-ыг тодруулах санал, асуулгад нэг ч удаа санал өгч үзээгүй. Магадгүй “Спортын сэтгүүлчдийн холбоо”-ны гишүүн биш болохоор надаас санал авдаггүй байх л даа.
Спортын сэтгүүлчдийн холбооны чиг үүрэг, нийгэм гүйцэтгэж байгаа ач тус, спортын хөгжилд, тамирчдын амжилтад ямар үр дүнтэй, бүтээлч ажил хийдэг талаар ямар ч мэдээлэл алга. Жил бүр ““Бөртэ Чоно” ёслолын үеэр “Спортын оны шилдэг сэтгүүлч”-ийг тодруулаад байдаг. Бодвол Спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчдийн дотроос тодруулдаг болов уу. Тэрнээс биш спортоор дагнан бичдэг сэтгүүлчдэд энэ бүхэн огт хамааралгүй шагнал байх.

Яг үнэндээ “Монголын спортын сэтгүүлчдийн холбоо” ТББ хаана байдаг. Ямар чиг үүрэгтэй, хэдэн гишүүнтэй байгууллага болохыг мэдэхгүй. Олимп, Азийн наадмын үеэр спортын сэтгүүлчид гээд огт, таниж мэдэхгүй, хаана ямар хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг нь тодорхойгүй хүмүүс яваад байдаг. Мөн жил бүрийн оны төгсгөл ойртох үед, “Бөртэ Чоно" ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр тус холбоог байдгийг л мэднэ. Бусад цагт таг, чиг л байх юм билээ. Бодвол, олимп, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнийг тус холбооны сэтгүүлчид явж, сурвалжилж, спорт сонирхогчдод шуурхай мэдээлэл түгээдэг байх л даа. Тэд олон нийтийн сүлжээ, сошаил медиагаар дагнан ажилладаг, спортоор мэргэшсэн хүмүүс байж магадгүй юм.
| “БӨРТЭ ЧОНО” ЁСЛОЛЫН НЭР ХҮНД ЖИЛЭЭС ЖИЛД “БҮДГЭРЭХ” БОЛЛОО |
|
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |