Олон улсын олимпын хорооны эв санааны нэгдлийн хөтөлбөрийн “Багийн спортыг дэмжих хөтөлбөр” нь олимпын наадмын хөтөлбөрт ордог багийн спортын төрлөөр хичээллэж буй, олон улсын болон тивийн хэмжээнд өрсөлдөөн үзүүлж буй тухайн улсын үндэсний шигшээ эрэгтэй, эмэгтэй багийг тивийн болон олимпын наадамд эрхээ авч оролцоход дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг хөтөлбөр юм.
МҮОХ нь ОУОХ-ны жэндэрийн бодлогын дагуу Волейболын холбооны эрэгтэй, эмэгтэй багуудыг 2022-2024 онд тус хөтөлбөрт хамруулж нийт 100 мянган ам.долларын төслийн санхүүжилтийг авсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд эрэгтэй баг Бүгд найрамдах Киргиз Улсын Чолпо-Ата хотноо болсон “Challenge Cup 2022”-д бүтэн багаараа оролцож, хоёр тамирчин Тайланд, Узбекистан Улсын Үндэсний дээд лигт, мөн хоёр тамирчин Өмнөд Солонгосын оюутны лигт легионер тамирчнаар урилгаар тоглох волейболын спортын хөгжилд бодит хувь нэмрийг оруулсан.
Мөн 2023 онд эмэгтэй, эрэгтэй шигшээ багийн тамирчдыг Вьетнам Улсын Ханой хотноо болсон “2023 оны Азийн эмэгтэйчүүдийн клубуудын волейболын аварга шалгаруулах тэмцээн” болон “Азийн волейболын холбооны эрэгтэйчүүдийн чэллэнжер тэмцээн”-д оролцуулахад дэмжлэг үзүүлсэн байна. Дөрвөн жил тутам нэг удаа Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохион байгуулагддаг “Ханжоу 2022” Азийн наадамд оролцох Шигшээ баг тамирчдын замын зардал болон байр, хоолны төлбөрийг хөтөлбөрийн хүрээнд бүрэн хариуцсан байна.
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан, П.Буяндэлгэр, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Монголын волейболын холбооны ерөнхийлөгч Ц.Чингарьд болон төлөөлөл тамирчдыг хүлээн авч уулзан Эв санааны нэгдлээс төлбөрийн тооцооны үлдэгдэл 23.252 ам.долларыг Монголын волейболын холбоонд хүлээлгэн өгөв.
Уулзалтаар ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг МҮОХ-ноос багийн спортыг түлхүү дэмжин ажиллахаа илэрхийлж, цаашид волейболын спортын хөгжил, тамирчдын ур чадвар улам сайжирч Азийн наадам, олимпын наадамд эрхээ авч оролцох түвшинд хөгжинө гэж найдаж байна хэмээн амжилт хүслээ.
| Волейболын баг тамирчид багийн спортыг дэмжих хөтөлбөрт хамрагдлаа |
|
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |