МҮОХ-д өчигдөр буюу 2024 оны наймдугаар сарын 22-ны өдөр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал “Олимпик хаус”-т явагдлаа. Гүйцэтгэх зөвлөлийн хурлын эхэнд саяхан явагдаж өндөрлөсөн "Парис 2024" зуны олимпын наадамд оролцсон Монголын багийн төв штабын үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаарх товч танилцуулгыг хэлэлцлээ.
Үүнтэй холбоотой үйл ажиллагааны нэгдсэн тайланг боловсруулж, нээлттэй байдлаар олон нийтэд танилцуулж, холбогдох талуудтай үр дүнгийн талаар хэлэлцэхийг Гүйцэтгэх зөвлөлөөс үүрэг болголоо.
“Парис 2024” наадамд Монгол Улс есөн спортын төрөлд 32 тамирчнаа илгээж, нэг мөнгөн медальтайгаар багийн дүнгээр 206 орноос 74-р байрт жагссан. МҮОХ-оос анх удаа санаачлан хэрэгжүүлсэн “Mongolia House” хоёр долоо хоногийн турш үйл ажиллагаа явуулж, нийт 60 мянга гаруй зочдыг хүлээн авсан байна. Олимпын үеэр МҮОХ-ны сошиал хуудсууд давхардаагүй тоогоор 2.6 сая хүнд мэдээлэл хүргэж, 25 сая гаруй хандалтыг цуглуулжээ.
Мөн МҮОХ-ны үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгоор ажлын албаны бүтцийг шинэчлэх, МҮОХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэн холбогдох ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв.
Ажлын хэсэг нь МҮОХ-ны засаглал менежментийг сайжруулах, бодлого болон гүйцэтгэлийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулалтаар хангах чиглэлийн хүрээнд төвлөрөн ажиллана.
Үүнтэй холбоотойгоор бусад улсын ҮОХ-дын сайн жишээг судлах, бодлогын асуудлыг тусгаарлах байдлаар өдөр тутмын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах гүйцэтгэх захирлын орон тоог үүсгэх зэрэг асуудлыг гишүүдийн хуралд танилцуулах юм байна.
| МҮОХ-ын дүрэм болон бүтцийн өөрлөлт хийх талаар хэлэлцэв |
|
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |