Монголын оюутны спортын холбоо (МОСХ) нь уламжлал ёсоороо 1993 оноос эхлэн жил бүр “Оны шилдэг оюутан тамирчин”-ыг шалгаруулдаг бөгөөд 2023 онд 31 дах удаагаа оны шилдэг оюутан тамирчдаа шалгарууллаа.
Монголын оюутан тамирчид 2023 онд АНУ-ын Лейк Плесид хотноо болсон дэлхийн оюутны өвлийн XXX универсиад наадам, БНХАУ-ын Чендү хотноо явагдсан дэлхийн оюутны XXXI зуны универсиад наадам, ОХУ-ын Екатеринбургт болсон олон улсын оюутны спортын фестиваль зэрэг томоохон арга хэмжээнд спортын 17 төрлөөр 200 орчим оюутан тамирчин, төлөөлөгчид оролцуулсан юм.
МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн санал, МОСХ-ны ерөнхийлөгчийн 2023 оны хоёрдугаар сарын 7-ний өдрийн 01 тоот тушаалаар Монгол Улсын 2023 оны “Шилдэг оюутан тамирчин”-аар жүдо бөхийн ҮШБ-ийн тамирчин, Батхуягийн Гончигсүрэн, Дамбадоржийн Номинзул нарыг шалгарууллаа.
Эдгээр тамирчид 2023 ондоо доорх спортын амжилт гаргасан. Батхуягийн Гончигсүрэн нь 24 настай. Тэрээр БНХАУ-ын Чэндү хотноо 2023 онд зохиогдсон дэлхийн оюутны спортын зуны универсиад XXXI наадмын эрэгтэйчүүдийн -100 кг жинд 28 орны тамирчинтай өрсөлдөн, “А” хэсэгт эхний тойрогтоо гоц мөргөн, удаад нь Италийн бөх Д.Аккоглиг болон Азербайжаны бөх Р. Насирли нарыг дараалан хожсон. Мөнгөн медалийн төлөө барилдаанд Японы бөх К.Греенд хожигдсон.Тэрээр Нидерландын бөх К.Бултиусын хожин, наадмын хүрэл медалийг хүртсэн.
.jpg)
Б.Гончигсүрэн нь 2023 оны зургадугаар сард Монгол Улсад зохиогдсон “Их дуулга” тэмцээнээс алтан медаль хүртсэн билээ. Түүнчлэн 2023 онд явагдсан Тбилисийн “Их дуулга” тэмцээнээс мөнгөн медаль авсан. БНХАУ-ын Ханжоу хотноо 2023 оны есдүгээр сард болсон Азийн спортын наадмын мөнгөн медалийг хүртсэн билээ. Тэрбээр дэлхийн жүдо бөхийн холбооны чансаанд 2023 оны арван дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 3,895 оноотойгоор есдүгээр байрт явж байгаа шилдэг тамирчин юм.
.jpg)
Харин Дамбадоржийн Номинзул нь 23 настай. Тэр БНХАУ-ын Чэндү хотноо 2023 онд зохиогдсон дэлхийн оюутны спортын зуны универсиад XXXI наадмын эмэгтэйчүүдийн +78 кг жинд 14 орны тамирчинтай өрсөлдөн, “А” хэсэгт эхний тойрогтоо гоц мөргөн, удаад нь Хятадын Тайваний бөх Л. Чанг ялж, дараа нь БНХАУ-ын Ч.Жиад мөнгөн медалийн төлөө хожигдсон. Харин Италийн бөх Е.Симонеттиг хожин хүрэл медалийн эзэн болсон.
.jpg)
Тэрбээр 2023 оны зургадугаар сард Монгол Улсад зохиогдсон “Их дуулга” тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв. Д.Номинзул нь дэлхийн жүдо бөхийн холбооны чансаанд 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 1,256 оноотой, 31 дүгээр байрт яваа. Одоогоор тамирчид гадаадад тэмцээнд яваа тул шагналыг МОСХ-ноос сар шинийн баярын дараа тусгайлан гардуулах юм байна.
| Монгол Улсын “Шилдэг оюутан тамирчин”-ыг шалгаруулжээ |
|
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРВИТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |