МУГТ, уулын спортын ОУХМ, “Сүлд” спорт хорооны тамирчин, ШШГЕГ-ын харьяа 407-р нээлттэй хорих ангийн үйлдвэр хариуцсан дарга, хурандаа Б.Цэвээндаш "ICE NOMAAD MARATHON" марафон гүйлтээ үргэлжлүүлж байна.
Б.Цэвээндаш Улаанбаатар хотын Зайсан толгойгоос Монгол Улсын хойд хил Алтанбулаг хүртэлх холын зайн марафон гүйлтийг 2024 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр эхлүүлсэн билээ.Тэрбээр долоо дахь өдрөө өсөж төрсөн Дархан хотдоо гүйсээр орж ирлээ. Аймгийн удирдлагууд, БТСХ, Цагдаагийн газар, бусад Дарханы иргэд түүнийг угтан авч амжилт хүсэж гарын бэлэг, эмнэлгийн тусламжийн багцыг бэлэг болгон өглөө.
Амьдралын гараагаа Дархан-Уул аймгаас эхэлж байсан тэрбээр өсөж торнисон нутгаараа гүйх үедээ шинэ бүтээн байгуулалтууд нүдэнд нь туссан тухай, мөн ирээдүйд Дархан хотдоо ирж амьдрах хүсэлтэй байгаагаа дурдсан байна.
Б.Цэвээндаш уг гүйлтээрээ хэн нэгэнтэй уралдаж өрсөлдөх бус өөрийгөө ялан дийлэх, хүүхэд залуусыг биеийн тамирын спортод уриалах зорилготой аж. Идэр ес эхэлсэн энэ хүйтэнд өдөрт 32-52 км замыг туулан гүйж байна. Ингэхдээ цаг агаарын хүнд нөхцөлүүд, харанхуйд замын хажуугаар гүйх зэрэг хүндхэн эрсдэлүүд учирдаг ч даван туулсаар бариа хүртэл 100 км зам үлджээ.
Бие засах халуун юм уух үедээ л зогсож, харин орой майхандаа отоглож хонож байна. Хүмүүс зуны улиралд ч өдөр бүр марафон гүйх нь маш их тэвчээр шаарддаг учраас өвлийн хүйтэнд гүйх нь боломжгүй хэмээн хэлж байсан хэдий ч боломжгүй зүйл гэж байдаггүй гэдгийг харуулж ийнхүү замынхаа 3/2-ыг амжилттай туулаад байна.
Анх 2008 оноос биеийн тамираар хичээллэж эхэлсэн тэрбээр архи, тамхи зэрэг хорт зуршлуудаас бүрэн салж чаджээ. Зорьсон зорилгодоо хүрэхийн ерөөлийг нийт Дарханчууд түүнд хүсэж ерөөсөн байна.
| Гавьяат тамирчин Б.Цэвээндаш Дарханд хотод гүйж хүрчээ |
|
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |