Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, аваргуудаа шалгарууллаа.
Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулсан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, нийслэлээс нийт 4864 тамирчин оролцсоноос шигшээ тоглолтод 145 тамирчин шалгаран үлдэж, оюун ухаанаа уралдуулав.
УАШТ-ий эрэгтэй ангилалд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тамирчин Н.Батмөнх 7.5 оноогоор тэргүүн байр, Дорноговь аймгийн тамирчин Э.Жаргалан 7.0 оноогоор хоёрдугаар байр, Архангай аймгийн тамирчин Б.Цогт-Очир мөн 7.0 оноогоор гуравдугаар байрт тус тус шалгарлаа.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд Монголын хуульчдын холбооны тамирчин Б.Ургамалцэцэг 6.5 оноогоор тэргүүн байр, Дархан-Уул аймгийн тамирчин Б.Баттуяа 6.5 оноогоор хоёрдугаар байр, Сэлэнгэ аймгийн тамирчин О.Цагаанбаяр 6.5 оноогоор гуравдугаар байрт тус тус шалгарсан юм.
Түүнчлэн эрэгтэй ангиллын IV, V, VI байранд Б.Цогтбаяр (6.5 оноо), Х.Жамбалцамц (6.5 оноо), Н.Очирваань (6.0 оноо), эмэгтэй ангиллын мөн IV, V, VI байрт, Э.Мягмарсүрэн (6.0 оноо), А.Саруулзаяа (6.0 оноо), Н.Мөнгөнсарнай (5.0 оноо) нар тус тус шалгарав.
Мөн “Шилдэг ахмад эрэгтэй тоглогч”-оор Батбазарын Ганбат (50+), Цэндхүүгийн Давааням (65+), “Шилдэг ахмад эмэгтэй тоглогч”-оор Бавуусүрэнгийн Цэцэгчимэг (50+), Гүнсэнгийн Нямсүрэн (60+) нарыг тодруулсан юм.
Тэмцээний эрэгтэй ангилалд Цэвээндоржийн Эрдэнэбат (1700-аас доош), Галсанжамцын Цогнийсүрэн (рейтинггүй), эмэгтэй ангилалд Батхүүгийн Энхдэлгэр (1500-аас доош), Намнанбаярын Даваасүрэн (рейтинггүй) нар тусгай шагналын эзэд боллоо. Шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын Тамгын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, дэд дарга Ц.Батбаатар нар гардуулсан байна.
| Шатар сонирхогчдын улсын аварга өндөрлөв |
|
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |