Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй тамирчид, спорт холбоодын орон тооны бус зөвлөлийн анхны хурлыг амжилттай зохион байгуулсан. Зөвлөл байгуулах нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр зохиосон Хөгжлийн бэрхшээлтэй тамирчид, бүх холбоодын анхдугаар зөвлөгөөний шийдвэрийн хэрэгжилт юм.
Тус Зөвлөлийн зорилго нь Биеийн тамир, спортын салбарын хөгжлийн бэрхшээлтэй тамирчид, спорт холбоодын төлөөллын эрх ашгийг нэгтгэн илэрхийлэх, бие бялдрын дасгал хөдөлгөөнийг амьдралын хэв маяг болгон хэвшүүлэхэд чиглэнэ. Тамирчин болон спорт холбоодын оролцоо, хариуцлагыг тодорхойлох, төрөөс биеийн тамир, спортын салбарт баримтлах бодлого хэрэгжүүлэхэд хөгжлийн бэрхшээлтэй тамирчин, спорт холбоодын оролцоог хангах юм.
Зөвлөлийн хурлаар дараах хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Зөвлөлийн гишүүдээр пара, диф, тусгай спорт холбоодын дараах тамирчин, холбоодын төлөөлөгч нарыг сонгов:
1. Зөвлөлийн ахлах: Ц.Хатанбаатар /Монголын хүүхэд залуучуудын го даамын холбоо/,
2. Нарийн бичгийн дарга: Ө.Мөнхтөр /пара шатар тамирчин/,
3. Гишүүн: Д.Ганбат /пара жүдо тамирчин/,
4. Гишүүн: Б.Даваасүрэн /Монголын хараагүйчүүдийн хөл бөмбөгийн холбоо/,
5. Гишүүн: Б.Хашцэцэг /пара шатрын холбоо/,
6. Гишүүн: С.Чинцогт /пара бадминтоны холбоо/,
7. Гишүүн: Т.Долгорсүрэн /диф бодибилдинг холбоо/,
8. Гишүүн: Б. Мөнх-Оргил /диф жүдо тамирчин/,
9. Гишүүн: Б.Мөнх-Од /тусгай олимпын холбооны спортын захирал/,
10. Гишүүн: Г. Самбууданзан /пара хөнгөн атлетик тамирчин-дасгалжуулагч/,
11. Гишүүн: Б. Ганболд /пара цана холбоо/,
Шинээр байгуулсан Зөвлөлийн дүрмийг баталлаа. Тус дүрмээр хөгжлийн бэрхшээлтэй тамирчид, спорт холбоодын төлөөлөл болсон гишүүд жилдээ дөрвөөс доошгүй удаа хуралдаж салбарын хууль, журамд саналаа хүргэх, сургалт судалгаа зохион байгуулах. Мөн урамшуулал, дэмжлэгтэй холбоотой асуудалд оролцох, ёс зүй, нийгмийн үлгэр дуурайллаар манлайлах зэрэг нийт арван чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар заасан.
| Сайдын дэргэдэх Зөвлөл анхны хурлаа хийлээ |
|
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |