Итали Улсын Ломбардиа хотод дэлхийн мастеруудын өвлийн III наадам нэгдүгээр сарын 12-21-ний өдрүүдэд болох юм. Энэ удаагийн наадамд 64 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрөлд өрсөлдөнө.
Монгол Улсаас цана, тэшүүрийн төрлөөр баг тамирчид оролцох бөгөөд баг тамирчдад төрийн далбаа гардуулах ёслол өнөөдөр болов. Арга хэмжээнд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, ОНБТСҮХ-ны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Гадаад харилцаа мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Баасансүрэн нарын хүндтэй эрхмүүд оролцлоо.
БТСУХ-ны дарга О.Баттулга “Ломбардиа-2024” наадмын Монголын багийн ахлагч Ц.Оюунцэцэгт Монгол Улсын төрийн далбааг гардуулсан нь эл арга хэмжээний хамгийн оргил мөч байлаа. ОНБТСҮХ-ны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин “Шинэ оны анхны олон улсын уралдаан тэмцээнд оролцож буй Та бүхэнд спортын амжилт хүсье. Хүүхэд, залуустаа тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг уриалж, биечлэн үлгэрлэж байгаа”-г чухалчлав.
Тус наадам өмнө нь хоёр удаа болоход Монголын ахмад тамирчид нийт 15 медаль хүртсэн ба дөрвөн алт, зургаан мөнгө, таван хүрэл медаль хүртэж байв. Дэлхийн мастеруудын өвлийн наадмаас Л.Алтанцэцэг хамгийн олон медаль хүртсэн монгол тамирчин. Тэр 2015 онд болсон тус наадмын тэшүүрийн 500, 1000, 1500 метрийн зайд алтан медаль хүртэж, 2020 онд Австри Улсад болсон энэ наадмын 5000 метрт мөнгө, 3000 метрт хүрэл медаль хүртжээ.
Харин Монголын багийн хамгийн ахмад нь болох Б.Жалбаа 83 настайдаа, 2020 онд болсон тус наадмын 500, 1000, 1500, 3000 метрийн зайд мөнгөн медаль хүртэж байв. Мастеруудын наадмаас медаль хүртсэн бусад тамирчид гэвэл Н.Эрдэнэтуяа, Д.Энхээ, Р.Сарантуяа нар алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ.
Энэ удаагийн наадамд Монгол Улсыг төлөөлж, цана, тэшүүрийн төрөлд Ц.Оюунцэцэг, З.Ганбат, Ц.Золбаяр, П.Биндэрьяа, Д.Энхээ, Д.Очирсүх, Ж.Бат-Очир, Ц.Баярсайхан, М.Пүрэвмаа, Б.Төмөрбаатар, Б.Жалбаа, Л.Алтанцэцэг, Р.Сарантуяа, О.Энхболд, М.Мөнхцэцэг, Д.Мөнхбаатар, М.Алтанхуяг, Л.Бямбацэрэн, Д.Сувдаа, С.Амар, Б.Уранчимэг, Л.Буянбаасан нарын бүрэлдэхүүнтэйгээр хурд хүчээ сорих гэж байна.
| Мастеруудын өвлийн наадамд оролцох баг, тамирчдад төрийн далбаа гардуулав |
|
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |