Монгол Улсын гавьяат тамирчин, жүдо бөхийн дэлхийн аварга Ганбатын Болдбаатар 1987 оны энэ өдөр Булган аймгийн Могод суманд мэндэлжээ. Монголын жүдо бөхөд олон Болдбаатарууд бий. Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар, ДАШТ-ий хүрэл медаль, дэлхийн цомын аварга ОУХМ Чимэд-Ёндонгийн Болдбаатар гээд байдаг.
Жүдо бөхийн дэлхийн аварга “Жижиг” хэмээх Г.Болдбаатар Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооноос тамирчны гараагаа эхлүүлсэн байдаг билээ. Одоо тэрбээр Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа.
Түүнийг эгэл даруухан, хөдөлмөрч, хичээнгүй зан чанар нь чимдэг. Тэрбээр Монголын 60 кг-ын жингийн шилдэг бөхчүүдийн нэгэн. Болдоо гавьяат 2009 онд Ази тивийн аварга, 2014 онд ОХУ-ын Челябинскийн ДАШТ-ээс алтан медаль хүртэж, дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн. Тэгэхдээ тэрбээр ОХУ-ын олимпын аварга Мудрановыг нутгийн дэвжээнд ялж, дэлхийн аварга болсон юм.
Харин 2017 онд Унгар Улсын Будапешт хотод болсон ДАШТ-ээс хүрэл медаль авч байлаа. ДАШТ-ий медалийн төлөө таван удаа барилдаж, нэг алт, нэг хүрэл медаль хүртэж, хоёр удаа тавдугаар байр, нэг удаа долдугаар байрт шалгарсан амжилт гаргаж байв.
Мөн “World masters”-аас мөнгөн, хүрэл, “Grand slam”-аас хоёр алт, нэг хүрэл, “Grand prix” тэмцээнээс зургаан алт, таван мөнгө, дөрвөн хүрэл, Азийн аваргаас алт, Азийн наадмаас мөнгө, дэлхийн цомын тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, таван хүрэл медаль хүртэж явсан гайхалтай амжилтын эзэн билээ.
| Энэ өдөр дэлхийн аварга Г.Болдбаатар мэндэлжээ |
|
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |