Олон улсын жүдо бөхийн холбооноос гишүүн үндэсний холбоо, тивийн холбоодын удирдах байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоо, байр суурийг бэхжүүлэн бататгах үндсэн зорилготой жендэрийн тэгш байдлын хороог байгуулан хамтран ажиллахаар үүрэг болгосон. Энэ дагуу Монголын жүдо бөхийн холбооны дэргэдэх, Жендерийн тэгш байдлын хороог МЖБХ-ны ерөнхийлөгчийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр байгуулан ажиллаж байгаа билээ.
Тус хорооны үйл ажиллагааг МУГТ, МУГД, ОУЖБ-ийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Х. Эрдэнэт-Од удирдан явуулж мөн гишүүдээр Хөдөлмөрийн баатар МУГТ тамирчин Д. Сумьяа, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч МУГТ М. Бундмаа, МЖБХ-ны менежер ОУ-н шүүгч М. Нямжаргал, Ерөнхий спонсор “Ивээлт талим” ХХК-ийн захирал М. Түвшинбаяр нар тус тус ажиллаж байгаа.
Энэ онд Хөдөлмөрийн баатар, МУГТ М. Уранцэцэг, “Монос” группийн захирал
Л. Эрдэнэчимэг нар удирдах зөвлөлд сонгогдон албан ёсоор бүл нэмлээ.
Энэ 2023 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр “Монос” групп, “Ивээлт талим” ХХК-ны ивээн тэтгэлэгтэйгээр үйл ажиллагааныхаа хүрээнд шинэ жилийн өдөрлөгийг зохион байгуулж 2023 онд амжилтаараа манлайлсан шилдэг тамирчдаа спонсорууд маань шагнаж урамшуулсан байна.
“Шилдэг насанд хүрэгчдийн тамирчин –аар МУГТ Л. Энхрийлэн шалгарчээ. Тэрбээр 2023 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртсэн. Түүнийг амжилтыг “Ивээлт талим” ХХК нэг сая төгрөгөөр урамшуулав. “Шилдэг залуу тамирчин”-аар А.Лхагважав тодров. тэрбээр 2023 оны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртсэн.
Мөн “Шилдэг өсвөрийн тамирчин”-аар Т. Отгонжаргал шалгарав. Тэрбээр 2023 өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртсэн билээ. Түүнд 2024 онд олон улсын тэмцээнд явах нэг удаагийн замын зардлыг “Монос” группээр гаргуулах эрх олгов. Мөн 2023 оны өсвөр үеийн Азийн шалгаруулах тэмцээний алтан медаль хүртсэн өсвөрийн тамирчин А. Дуламсүрэнг “Ивээлт Талим” ХХК-аас тус тус шагнаж урамшууллаа.
| Жүдо бөхийн жендерийн тэгш байдлын хороо, эмэгтэй жүдочдыг шагнаж урамшуулав |
|
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |